Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэ-г хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хөндөгдсөн чухал сэдэв нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол улсад нэвтрүүлэх асуудал байлаа. “Чайна Энержи” Компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг. Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ. Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
| Монголд нүүрс шингэрүүлж шатахуун гаргаж авах төсөл хэрэгжүүлнэ |
2026-10-23 17:57:44
2026-10-22 13:36:31
2026-10-21 15:09:58
2026-10-23 17:57:44
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 16:10:58
2026-10-23 14:00:07
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:27:47
2026-10-23 11:12:34
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн
2026-10-23 07:18:48