БНСУ-ын Төв банк бүс нутгийн төв банкуудтай хамтран KPP хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголбанк энэхүү хөтөлбөрийг 10 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Төв банк болон тус улсын тэргүүлэх их, дээд сургуулийн профессор, судлаачид Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын тулгамдсан асуулаар хамтарсан судалгаа хийж, бодлогын зөвлөмж, техникийн дэмжлэг үзүүлдэг. Энэ удаагийн төсөл нь зээлийн мэдээллийн чанар, стандартчлал, мэдээллийн системийн харилцан уялдааг сайжруулж, зээлийн мэдээллийг макро зохистой бодлого боловсруулах, санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх, хяналт-шинжилгээнд илүү үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Нээлтийн семинарын үеэр төслийн зорилго, хамрах хүрээ, арга зүй, хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж, Монгол Улсын зээлийн мэдээллийн тогтолцоо, мэдээллийн урсгал, системийн уялдаа холбооны талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүлэв. Ингэснээр төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, арга зүйн асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрч, дараагийн шатны ажлын төлөвлөгөөг тодорхойллоо. Төслийг Монголбанкны холбогдох газар, нэгжийн төлөөллөөс бүрдсэн судалгааны баг БНСУ-ын Төв банк, Донгкук их сургуулийн профессор, судлаачидтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын зээлийн мэдээллийн тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн хөгжүүлэх, мэдээллийн чанар, системийн уялдаа холбоог сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, макро зохистой бодлогын хэрэгжилтийг дэмжих бодлогын зөвлөмж, практик шийдлийг боловсруулахад чиглэж байна.
| Зээлийн мэдээллийн тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтрүүлнэ |
Наймдугаар сарын халамж, тэтгэмж олгох хуваарь
2026-08-11 11:38:31
“Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргалаа
2026-08-11 10:09:33
2026-07-28 12:17:48
Холын зайн тээврийн цахилгаан машинаар гүйцэтгэхээр туршилт хийлээ
2026-08-11 12:05:21
Наймдугаар сарын халамж, тэтгэмж олгох хуваарь
2026-08-11 11:38:31
Балхжавын Чингүүний "Dzud" кино “New York Movie Awards 2026" гранпри хүртлээ
2026-08-11 10:48:40
Зээлийн мэдээллийн тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтрүүлнэ
2026-08-11 10:30:59
A Cool буюу Б.Анхбаярыг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна
2026-08-11 10:20:00
“Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргалаа
2026-08-11 10:09:33
Офицер-Нарантуул-Дүнжингарав чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ
2026-08-11 10:02:31
Ламын гэгээний VIII дүр АНУ-д суралцаж байна
2026-08-11 09:54:24
Дарьгангын нутгаар дуу цахилгаантай аадар орно
2026-08-11 09:17:33
Зуны адаг сарын 29, могой өдөр
2026-08-11 09:12:56