“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс дараах мэдэгдлийг гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед цахим орчинд ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэгдэж буй түлш, шатахууны тээврийг “Улаанбаатар төмөр зам” ХНН шуурхай татан авахгүй байна гэх утга бүхий бодит байдалд нийцээгүй ташаа мэдээлэл түгээх боллоо. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс дараах албан ёсны тайлбарыг хүргэж байна. Түлш, шатахууны импортын тээвэр нь нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, хариуцлагатай ачаа тээвэр учраас “Улаанбаатар төмөр зам” ХНН импортын нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Наймдугаар сарын 1-10 хүртэлх хугацаанд ОХУ-аас 932 вагон нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авч тээвэрлээд байна. Мөн наймдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн байдлаар, ОХУ-ын төмөр замын Наушки өртөөнд 8 вагон АИ-92 бензин, 2 вагон дизелийн түлш байна. Иймд, түлш, шатахууны хомсдол нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс шалтгаалсан гэх мэдээлэл нь үндэслэлгүй олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл болохыг үүгээр албан ёсоор мэдэгдье. Иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нягтлан авч, баталгаагүй болон ташаа мэдээллийг түгээхгүй байхыг хүсье.
| “Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргалаа |
Наймдугаар сарын халамж, тэтгэмж олгох хуваарь
2026-08-11 11:38:31
Зээлийн мэдээллийн тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтрүүлнэ
2026-08-11 10:30:59
2026-07-28 12:17:48
Холын зайн тээврийн цахилгаан машинаар гүйцэтгэхээр туршилт хийлээ
2026-08-11 12:05:21
Наймдугаар сарын халамж, тэтгэмж олгох хуваарь
2026-08-11 11:38:31
Балхжавын Чингүүний "Dzud" кино “New York Movie Awards 2026" гранпри хүртлээ
2026-08-11 10:48:40
Зээлийн мэдээллийн тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтрүүлнэ
2026-08-11 10:30:59
A Cool буюу Б.Анхбаярыг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна
2026-08-11 10:20:00
“Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргалаа
2026-08-11 10:09:33
Офицер-Нарантуул-Дүнжингарав чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ
2026-08-11 10:02:31
Ламын гэгээний VIII дүр АНУ-д суралцаж байна
2026-08-11 09:54:24
Дарьгангын нутгаар дуу цахилгаантай аадар орно
2026-08-11 09:17:33
Зуны адаг сарын 29, могой өдөр
2026-08-11 09:12:56