Үндэсний статистикийн хорооноос 2026 оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Инфляцын түвшин өсөхөд барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Нийт инфляц 11.2 хувьд хүрэхэд хүнс, ундаа, усны бүлгийн үнэ 23.4 хувиар өссөн нь хамгийн өндөр нөлөө үзүүлсэн байна.
Мөн хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.8 хувь, гэр ахуйн тавилга, ахуйн барааны бүлгийн үнэ 7.8 хувь, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.1 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 11 хувь, боловсролын үйлчилгээний үнэ 12.8 хувь, бусад бараа, үйлчилгээний үнэ 9.8 хувиар тус тус өсжээ.
| ҮСХ: Эхний 5 сарын байдлаар инфляц 11.2 хувьтай байна |
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24
2026-06-10 14:35:51