ҮСХ: Эр хонины үнэ Улаанбаатарт хамгийн өндөр буюу ₮625 мянга байна

Малын зах зээлийн дундаж үнийн 2026 оны тавдугаар сарын мэдээгээр атны үнэ 2.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 600 мянган төгрөгөөр өсжээ.

Тодруулбал, соёолон үрээний үнэ 1.6 сая төгрөг болж, 400 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 2.4 сая төгрөг болж, 1 сая төгрөгөөр, эр хонины үнэ 450 мянган төгрөг болж, 160 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 280 мянган төгрөг болж, 100 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.

Энэ оны тавдугаар сард эр хонины үнэ Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 625 мянган төгрөг байгаа бол Хөвсгөл, Дорнод аймагт хамгийн бага буюу 340 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


ҮСХ: Эр хонины үнэ Улаанбаатарт хамгийн өндөр буюу ₮625 мянга байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ