Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/157 дугаар тушаал гарлаа. Уг тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр хүнсний үйлдвэр, хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олгохыг үүрэг болгосон байна.
Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг 8 жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэллээ. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг 2 хүртэл жилээр сунгаж 7 жил болгохоор боллоо. Харин зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тооцоологдсон алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг 2 хүртэл жилийн хугацаагаар сунгах юм байна.
Тухайлбал, ЖДҮХС-гийн 100,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нэг аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход 8-20 сая төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүснэ гэж тооцжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэх бөгөөд энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд орох эерэг нөлөөтэй.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дээрх тушаалаар зээлийг түргэн шуурхай хууль журамд нийцүүлэн, баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, үнэлгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн бичиг баримт бүрдүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллахыг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Жижиг, дунд үйлдвэрийн газарт тус тус үүрэг болгожээ.
Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах төсөл хүлээн авах хугацааг 30 хоног, төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоног, холбогдох бичиг баримт, зээлийн гэрээг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногт багтаан зээлдэгчид зээл олгож ажиллах юм.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2026 оны 01 дүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр буурах боловч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэгдэхээр байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
| ЖДҮ зээлийг 20 хоногт шалгаруулж, эргэн төлөлтийг 8 жил болголоо |
2026-04-15 11:37:26
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
2026-04-13 13:08:44
Даатгалгүй иргэд 707,040 төгрөг төлж, улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой
2026-04-21 13:09:11
Филиппин улсаас англи хэлний 200 багш урьж, нийслэлийн сургуулиудад ажиллуулна
2026-04-21 12:51:30
Ж.Энхжаргалангийн албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-21 12:36:41
Улсын дээд шүүх ногоон автобусны хэргийг ингэж шийдвэрлэлээ
2026-04-21 11:49:29
Сургуулийн заалыг амралтын өдрөөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулна
2026-04-21 11:26:56
Л.Оюун-Эрдэнийг дөрвөн хэрэгт холбогдуулж, Б.Баатарыг хамруулан шалгаж эхэллээ
2026-04-21 11:21:42
Хаврын морин уралдаан тавдугаар сарын 1-нд Хүй долоон худагт болно
2026-04-21 11:13:27
ЖДҮ зээлийг 20 хоногт шалгаруулж, эргэн төлөлтийг 8 жил болголоо
2026-04-21 11:07:24
Хархориноос Яармаг хүртэл зорчих дүүжин тээвэр 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна
2026-04-21 11:02:18
Хятад, монгол хоёр иргэн мансууруулах бодис У зочид буудалд хадгалж байжээ
2026-04-21 10:37:30
2026-04-21 10:01:54
2026-04-21 09:35:50
2026-04-21 09:15:41
2026-04-21 09:09:44
2026-04-21 09:06:44
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-04-21 07:26:49
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-21 07:25:16
2026-04-20 16:06:55
Ням гарагт таван настай мориноос унаж, хүнд гэмтжээ
2026-04-20 14:36:09
Нохой нь хүүхэд руу дайрахад "Гэмгүй амьтнаас айгаад хөгийн амьтад" хэмээн загнажээ
2026-04-20 14:09:56
“Эцэг эхийн зөвлөл” нэрийн дор мөнгө хурааж, баяр тэмдэглэж бэлэг авахыг хориглолоо
2026-04-20 13:51:38
Цахим дээрэлхэлтэд тусгай шийдэл алга
2026-04-20 13:20:19
Сүүлийн гурав хоногт зүүн аймгуудад 15900 га талбай түймэрт өртжээ
2026-04-20 13:11:27
2026-04-20 11:26:45
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулснаар дэлхий нийт Ойрхи Дорнод дахь гал зогсоох хэлэлцээрт эргэлзэж эхэллээ
2026-04-20 11:06:04
2026-04-20 10:58:54
2026-04-20 10:54:34
2026-04-20 09:34:53
2026-04-20 09:20:29
2026-04-20 09:16:51
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-20 07:25:52
Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
2026-04-20 07:24:37