Нийслэлийн төвийн дүүргүүдэд байрлах 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 33 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгаанаас харахад махны үнэ хамгийн их өсөлттэй байна. Ялангуяа үхрийн махны үнэ зах зээл дээр тэргүүлэн нэмэгджээ.
Тодруулбал, үхрийн цул мах оны эхэнд нэг килограмм нь дунджаар 25,900 төгрөг байсан бол одоогийн байдлаар 29,500 төгрөгт хүрч, богино хугацаанд мэдэгдэхүйц өссөн байна. Мөн хонины цул махны үнэ 24.5 хувиар өсөж, 21,635 төгрөгт хүрчээ.
Харин сүү, гурил, будаа, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүний үнэ сүүлийн долоо хоногт харьцангуй тогтвортой хэвээр байна.
Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр, сүүлийн таван жилийн хугацаанд 35 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнэ дунджаар 74.5 хувиар өссөн нь инфляцын дарамт өрхийн хэрэглээнд бодитоор нөлөөлж байгааг илтгэж байна.
| ҮСХ: Үхрийн махны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар өсчээ |
2026-05-08 10:36:12
2026-04-30 12:28:45
2026-04-29 18:18:05
Маргаашаас 36 градус хүрч хална
2026-05-09 16:53:23
Япон хууль бус гадаад ажилчдын талаарх мэдээллийг 10 мянган иенээр худалдаж авна
2026-05-09 16:31:15
ЗӨСҮТ: Хөлөг онгоцонд тархсан хантавирус Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт тодорхойлогдсон
2026-05-09 15:47:46
Сошиал орчин нэр төрөө гутаалгасан бол хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэх эрхтэй
2026-05-09 15:23:20
Шадар сайд иргэдийг 10 жил хүлээлгэсэн "Онцгой хотхон”-ы барилгыг дуусгана гэлээ
2026-05-09 15:15:30
2026-05-09 14:57:07