Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны Багц-1 тендер зарлагдаж, оролцогчдоос тендерийн материал хүлээн авч байна. Тус тендер нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд нээгдсэн I шатны сонгон шалгаруулалтын үргэлжлэл бөгөөд уг шатанд дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, компани оролцох сонирхлоо илэрхийлсэн юм. Тендерт оролцохоор сонирхсон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тодруулгатай холбоотойгоор II шатны Багц 1-ийн тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр нээхээр хугацааг хойшлууллаа.
Тодруулбал, НХААГ/20250101746 дугаартай Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барьж байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцогчоос тодруулга ирсэнтэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 9.3 дахь хэсгийг үндэслэн холбогдох өөрчлөлт оруулж, хавсралтаар хүргүүлжээ. Мөн тендерийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацаанд өөрчлөлт оруулж, шинэчилсэн хугацааг албан бичгээр мэдэгдсэн байна.
Тендер шалгаруулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүд шинэчлэгдсэн тендерийн баримт бичигтэй танилцаж, шаардлагад нийцүүлэн материалаа бүрдүүлж оролцоно. Тендертэй холбоотой тодруулгыг цахим худалдан авах ажиллагааны системд нээлттэй байршуулсан бөгөөд ийнхүү байршуулснаар сонирхогч бүх этгээдэд хүргүүлсэнд тооцох юм. Төслийн тендерийг EPC+F (Engineering, Procurement, Construction + Financing) нөхцөлөөр зохион байгуулж байгаа. Шалгарах гүйцэтгэгч нь инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх санал ирүүлэх шаардлагатай. Багц-1-ийн хувьд нийт төсөвт өртгийн 85 хувийг гүйцэтгэгч тал, харин үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.
| Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа |
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
2026-03-13 13:31:59
Ногоон автобусны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэлээ
2026-03-16 17:45:48
Насанд хүрээгүй охидыг хүчиндэж, биеийг нь үнэлсэн Ш.М, Н.Э нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 17:00:59
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дүүргийн эмч нар дурангаар түрүү булчирхай авах анхны мэс заслыг амжилттай хийлээ
2026-03-16 15:49:24
Монголд 461 сая ам.доллароор Хаягдал ус боловсруулах үйлдвэр барилаа
2026-03-16 15:12:10
Сэрэмжлүүлэг: Төв аймагт шүлхий өвчин гарлаа
2026-03-16 15:08:32
Э.Шинэбаяр ГИХГ-т ажилладаг хэмээн удаа дараа залилан хийжээ
2026-03-16 15:00:21
Сугалаанд ₮3.1 тэрбумыг алдаж, Залилангийн эсрэг төв байгуулах боллоо
2026-03-16 14:20:57
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
"Эко" С.Нямдаваа Hilton зочид буудлын салбарыг Монголд нээж байна
2026-03-16 11:46:58
Олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс сэтгэл гутралд орсон хэмээн Мета компанийг шүүхэд өгчээ
2026-03-16 11:35:31
Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв
2026-03-16 10:53:49
Хөрш айлынхаа жирэмсэн эмэгтэйг охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 10:44:36
Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ
2026-03-16 10:07:26
Хэнтийн Дадалд түймэр гарч, 2 га газар өртлөө
2026-03-16 09:22:14
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
Өнөөдөр ихэнх нутгаар салхи, шуургатай
2026-03-16 08:44:44
Мал арилжих, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-16 07:57:33
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58