Сангийн яам, Татварын ерөнхий газраас хамтран “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийг сэтгүүлчдэд танилцууллаа. Татварын багц хуулийн шинэчлэлээр нийт 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулна. Үүнд иргэдийн татварын ачааллыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон.
Аж ахуйн нэгж:
• ААН-ийн орлогын татварын шатлал шинэчлэгдэж, 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15%, 10 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25% татвар ногдуулна.
• Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босго 400 сая төгрөг болж, 1% татвар төлөх боломж бүрдэнэ.
• ЖДААН-ийн татварын 90% буцаалт авах босго 2.5 тэрбум төгрөг болно.
• Өртэй байгууллагын банкны дансанд ирээдүйд орох орлогын 20%-ийг битүүмжлэхгүй үлдээнэ.
• Гааль дээр НӨАТ-ыг 2 сар хүртэл хойшлуулж төлөх боломжтой.
• Тайлан залруулах хугацааг 1 жилээс 2 жил болгон сунгасан.
Иргэдэд:
• Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100%,
500 мянга–1 сая төгрөгт 50%, 1 саяас дээш хэсэгт 20% тус тус буцаан олгоно.
• Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100% хөнгөлнө.
• Орон нутагт анх удаа орон сууц худалдан авсан болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт олгоно.
| Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно |
2026-10-23 17:57:44
2026-10-22 13:36:31
2026-10-21 15:09:58
2026-10-23 17:57:44
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 16:10:58
2026-10-23 14:00:07
2026-10-23 13:18:01
2026-10-23 11:27:47
2026-10-23 11:12:34
2026-10-23 11:04:42
Улаанбаатарт 1 хэм дулаан, цас орохгүй
2026-10-23 07:20:15
Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн
2026-10-23 07:18:48