Өнөөдөр Дархан-Уул аймагт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Засгийг газрын зарим гишүүдийн хамт Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцлоо. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм. Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав.
Мөн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахаар болов. Төслийн үр дүнд 1200 ажлын байр шинээр бий болно. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 33.0 мянган тонн байхаар төлөвлөснөөс 33.6 мянган тонныг үйлдвэрлэж, 102 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Уул уурхайн олборлолтын хэмжээ 2024 онтой харьцуулахад 1.3 сая тонноор өссөн байна.
| Хуст уулын ордыг эргэлтэд оруулж, гангийг үйлдвэр байгуулна |
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24
2026-06-16 13:05:32
2026-06-10 14:35:51
Даншиг наадмын хаалтыг Сүхбаатарын талбайд хийнэ
2026-06-23 16:26:17
2026-06-23 16:24:06
2026-06-23 15:40:33
Танилц: Аймгуудын наадмын тов гарлаа
2026-06-23 13:57:30
2026-06-23 13:57:17