Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.5, өмнөх сарынхаас 1.1 хувиар нэмэгдсэн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7, үйлчилгээний бүлгийн үнэ 8.9, хүнсний бүлгийн үнэ 12.4, хүнсний бус бүлгийн үнэ 5.6 хувиар нэмэгдлээ. Тухайлбал төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 9.4, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 10, төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 13.8, баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 6.3 хувиар нэмэгдсэн нь хамгийн их байв.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард 8.7 хувь байсан нь энэ оны нэгдүгээр сард 7.5 хувь болж, өсөлтийн хурд 1.2 нэгж хувиар багассан. Инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 21.6 хувь буюу 1.6 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 51.3 хувь буюу 3.8 нэгж хувиар өссөн нь нөлөөлөв. Улсын хэмжээнд инфляц өнгөрсөн сард 7.5 хувь гарсны 44.9 хувь буюу 3.4 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 11.5 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ийнхүү нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12.6, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.6, гэр ахуйн тавилга, ахуйн барааны бүлгийн үнэ 5.3, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.5, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 6.1, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 8.5, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8, бусад бараа, үйлчилгээний үнэ 8.9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Инфляц 7.5 хувь гарсны 25.5 хувь буюу 1.9 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, нийслэлд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа нь нийт сагсны 55.3 хувийг эзэлжээ.
| Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.5 хувиар нэмэгджээ |
2026-04-15 11:37:26
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
2026-04-13 13:08:44
2026-04-16 07:30:00
2026-04-16 07:20:54
2026-04-15 16:47:02
Нас барсан иргэний ар гэрт олгодог тэтгэмжийн хүсэлтийг цахимаар шийднэ
2026-04-15 16:28:46
Танилц: Цахимаар мэдэгдэж нийслэлд эхлүүлж болох 100 бизнес
2026-04-15 16:17:36
2026-04-15 15:50:31
2026-04-15 15:39:36
Эх оронч худалдан авалтаар дэмжиж барааны жагсаалтыг баталлаа
2026-04-15 15:36:35
Зөвшөөрөл нэрийн дор шаарддаг дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөллөө
2026-04-15 15:34:15
2026-04-15 14:54:44
Эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана
2026-04-15 14:26:38
“Дэлгэр хаан”-ыг аймгийн тахилгат уул болголоо
2026-04-15 14:17:56
2026-04-15 13:50:27
2026-04-15 13:03:46
Хүүхэд морь унах зөвшөөрлийг нотариатад бүртгүүлж, баталгаажуулна
2026-04-15 12:41:27
2026-04-15 11:37:26
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46