Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ.
Өнөө өглөө Нью-Йоркийн таваарын Comex биржийн арилжааны явцад хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс гэрээний үнэ өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийнхээс 40 орчим ам.доллароор буюу 0.8 хувиар өсөж, нэг унц нь 5025 ам.долларт хүрсэн байна. Мөнгөний үнэ мөн өсөж, унц нь 104 ам.доллароос давжээ.
Арилжаачид Гренландын талаар АНУ-ын эрх баригчдын авч буй алхмуудыг анхааралтай ажиглаж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Д.Трамп Давосын чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, Гренландын талаар байгуулах урт хугацааны хэлэлцээрийг одоо ярилцаж байгаа, хэлэлцээрийн хугацаа “мөнхөд” үргэлжилнэ гэж мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хийсэн уулзалтынхаа дараа Гренландтай холбоотой хэлэлцээрийн үндэс суурь тавигдсан гэж онцолсон байна.
| Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа |
2026-05-08 10:36:12
2026-04-30 12:28:45
2026-04-29 18:18:05
Маргаашаас 36 градус хүрч хална
2026-05-09 16:53:23
Япон хууль бус гадаад ажилчдын талаарх мэдээллийг 10 мянган иенээр худалдаж авна
2026-05-09 16:31:15
ЗӨСҮТ: Хөлөг онгоцонд тархсан хантавирус Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт тодорхойлогдсон
2026-05-09 15:47:46
Сошиал орчин нэр төрөө гутаалгасан бол хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэх эрхтэй
2026-05-09 15:23:20
Шадар сайд иргэдийг 10 жил хүлээлгэсэн "Онцгой хотхон”-ы барилгыг дуусгана гэлээ
2026-05-09 15:15:30
2026-05-09 14:57:07