Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх оныхоос 8.7 хувь буюу 3.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд төгрөгийн хадгаламж 18.3 хувь буюу 4 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Бага мөнгө (M1) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 3.9 хувь буюу 460.2 тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх сарынхаас нэг хувь буюу 115.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Бага мөнгө (M1)-ний 91.1 хувь буюу 10.2 их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 8.9 хувь буюу 998.6 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө ажээ.
Харин Бараг мөнгө 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 35.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.2 (13.4%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 (3.3%) их наяд төгрөгөөр өсжээ.
| Мөнгөний нийлүүлэлт өмнөх оныхоос 8.7 хувиар нэмэгдэв |
2026-07-28 12:17:48
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24