ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тодруулбал,
2025 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.97 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 6.9 хувь (224.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 0.2 хувь (8.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
2025 оны 11 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.97 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.95 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 18.8 хувь (878.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянгол дүүрэгт 10.2 хувь (378.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
| Орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр байна |
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24
2026-06-16 13:05:32
2026-06-10 14:35:51
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47
Даншиг наадмын хаалтыг Сүхбаатарын талбайд хийнэ
2026-06-23 16:26:17
2026-06-23 16:24:06
2026-06-23 15:40:33
Танилц: Аймгуудын наадмын тов гарлаа
2026-06-23 13:57:30
2026-06-23 13:57:17