Дэлхийн байгалийн алмазын нөөц ойрын 20–30 жилийн хугацаанд мэдэгдэхүйц багасах эрсдэлтэй байгаа талаар олон улсын салбарын шинжээчид анхааруулж байна. Алмаз олборлолтын салбарт хийсэн судалгаа, зах зээлийн дүн шинжилгээнээс үзвэл одоогоор ашиглагдаж буй томоохон уурхайнуудын ихэнх нь ашиглалтынхаа сүүлийн шатанд орж, шинэ томоохон орд илрээгүй хэвээр байгаа нь ийм дүгнэлтэд хүргэжээ.
Алмазын зах зээлийн судалгааны байгууллага болох Future of Diamond Research (FCRF)-ийн тайланд дурдсанаар дэлхий даяар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 40 орчим байгалийн алмазын уурхайн 90 гаруй хувь нь ирэх 20–30 жилийн хугацаанд нөөц нь шавхагдаж, олборлолтоо зогсоох төлөвтэй байна. Тус байгууллага олборлолтын одоогийн хурд, нөөцийн бууралтыг тооцоолон үзэхэд 2040 он гэхэд байгалийн алмазын нийлүүлэлт огцом хумигдаж болзошгүйг онцолжээ.
Мөн олон улсын зөвлөх үйлчилгээний McKinsey & Company компанийн “Алмазын салбар шилжилтийн үе шатанд орж байна” нэртэй судалгаанд дэлхийн байгалийн алмазын олборлолт 2017 оноос хойш тогтмол буурч, зарим томоохон уурхай хаагдсанаар нийлүүлэлтийн өсөлт бараг зогссон талаар дурдсан байна. Тус тайланд шинэ орд нээх хөрөнгө оруулалт багассан, олборлолтын зардал өссөн нь урт хугацаанд байгалийн алмазын хомсдол үүсгэх гол хүчин зүйл болно гэж дүгнэжээ.
Үүний зэрэгцээ Австралийн алдарт Argyle зэрэг томоохон уурхай хаагдсан, Канад болон Африкийн зарим уурхайн олборлолт буурсан нь дэлхийн түүхий алмазын нийлүүлэлтэд аль хэдийн нөлөөлж эхэлсэн байна. Салбарын шинжээчид байгалийн алмаз дэлхийн гүнд их хэмжээгээр оршдог ч өнөөгийн технологийн түвшинд олборлох боломжгүй нөөц хэвээр байгаа тул зах зээлд бодитоор нөлөөлөхгүйг онцолжээ.
Иймээс “20 жилийн дараа дэлхийн бүх алмаз дуусна” гэх нь албан ёсны баттай мэдэгдэл биш боловч одоогийн уурхайнуудын нөөц шавхагдах хугацааг харгалзан үзвэл ойрын хэдэн арван жилд байгалийн алмазын нийлүүлэлт эрс багасах өндөр магадлалтайг олон улсын эх сурвалжууд анхааруулж байна. Энэ нөхцөл байдал нь лабораторид ургуулсан алмазын зах зээл тэлэх, байгалийн алмазын үнэ урт хугацаанд өсөх суурь шалтгаан болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
| Алмазын нөөц ойрын 20–30 жилд шавхагдах эрсдэлтэйг шинжээчид анхаарууллаа |
2026-03-25 10:22:53
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
2026-03-25 16:27:57
Нийслэлд 1077 орон сууцыг дулаалж, ДЦС II хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэнэ
2026-03-25 16:13:08
Шүгэл үлээгчийг хамгаалж, урамшуулна
2026-03-25 14:47:13
УИД дээр хүнээ буулгаагүй явсан автобусны жолоочийг ₮25 мянгаар торголоо
2026-03-25 14:35:03
"Дөргөн" нуурын зэгсний түймэрт дайчлагдсан цэцэрлэгийн нярав амиа алджээ
2026-03-25 14:13:57
Г.Одонцэцэг: Хавар хоол, хурьцлыг багасгаж, 45-аас дээш насныхан үйлдэхгүй бол сайн
2026-03-25 14:06:46
“Хямдралтай хоол захиалга" хуурамч линкээр орж, ₮1,1 тэрбумыг алджээ
2026-03-25 12:35:30
Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо
2026-03-25 11:59:17
Дэлхийн адууны өдрөөр Вьетнамд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирнэ
2026-03-25 11:39:45
2026-03-25 10:47:38
2026-03-25 10:22:53
2026-03-25 10:11:18
2026-03-25 09:43:29
ХОУ-нд суурилсан хогийн савыг сургуулиудад байршуулж эхэллээ
2026-03-25 09:14:23
Энэ сарын 29 хүртэлх цаг агаарын төлөв
2026-03-25 09:11:31
2026-03-25 09:04:22
2026-03-25 09:04:10
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-03-25 07:20:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-25 07:19:24
Маргааш зүүн аймгуудаар шороон болон цасан шуурга шуурна
2026-03-24 14:28:24
Бугантад алт олборлодог компаниуд техникүүдээ ууланд нуусан байжээ
2026-03-24 14:20:39
2026-03-24 13:42:17
2026-03-24 12:59:37
Хүнд ачааг орон нутаг руу дроноор хүргэх туршилт хийнэ
2026-03-24 11:37:53
2026-03-24 11:11:39
2026-03-24 11:00:09
“Опозит”-ын Г.Энэрэлд 500 цаг нийтэд тустай ажил хийх ял оноожээ
2026-03-24 10:06:57
Зохиолч, сэтгүүлч До.Цэнджавт туслахыг уриаллаа
2026-03-24 09:57:35
2026-03-24 09:39:58
Дөргөн нуурын зэгсний түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-03-24 09:32:43
Ажлын өрөөндөө архидаж, бие зассан дарга нарыг 10 хоног баривчилна
2026-03-24 09:28:30
Автомат суудлын асуудлаас болж Hyundai Өмнөд Солонгост 58,000 Palisade жийп машиныг эргүүлэн татлаа
2026-03-24 09:26:28
Иран АНУ-тай хэлэлцээ хийсэн гэх мэдээллийг үгүйсгэв
2026-03-24 09:18:09
2026-03-24 09:16:25
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-24 07:36:01
Хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-24 07:34:41