Үл хөдлөх хөрөнгө зарахдаа төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох тухай иргэдийн өргөдөл цахимаар 100 мянга гарын үсэг цуглуулж, УИХ-аар хэлэлцэгдэхээр болоод байна. Энэ нь олон нийтийн хүлээлт, сонирхлыг ихээр татаж байгаа юм.
Гэвч Сангийн яам уг асуудлыг хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.
“Засгийн газар, Сангийн яамнаас барьж байгаа бодлого бол НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах явдал. Бүх нийтээрээ и-баримт авч, НӨАТ төлдөг болъё. Ингэснээр иргэдийн худалдан авалтын түвшнээс хамаарч 5 болон 10 хувь гэсэн шатлалтай буцаан олголт хийх хувилбар боловсруулсан. Энэ нь төсөвт ирэх ачаалал болон татварын хөнгөлөлтийн тархац талаас илүү оновчтой” хэмээн Сангийн яамнаас тайлбарлав.
Мөн орон сууц худалдан авахтай холбоотой татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэх талаар дараах мэдээллийг өглөө.
“Боловсруулсан татварын хуулиар 6 сая төгрөгийн хөнгөлөлтийг 15 сая төгрөг болгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл анх удаа орон сууц авсан иргэдийн дансанд 15 сая төгрөгийн буцаалт орно. Харин үл хөдлөх хөрөнгө зарах үед татварын дэмжлэг үзүүлэх нь оновчгүй бодлого гэж үзэж байна. Хэрэв хоёр хувийн татварыг хүчингүй болгосон тохиолдолд орон сууцны ашгаас 10 хувийн стандарт татвар ногдох болно” гэж онцлов.
Ингэснээр иргэдийн зүгээс татварын хөнгөлөлт, буцаан олголтыг нэмэгдүүлэх хүлээлт өндөр байгаа ч Сангийн яамны зүгээс төсөвт үзүүлэх дарамт болон бодлогын чиглэлтэй уялдуулан илүү зорилтот хувилбар санал болгож байгаа нь тодорхой болж байна.
| Анх удаа орон сууц авсан иргэдэд 15 сая төгрөгийн буцаалт олгоно |
2026-04-21 14:54:28
ЖДҮ зээлийг 20 хоногт шалгаруулж, эргэн төлөлтийг 8 жил болголоо
2026-04-21 11:07:24
2026-04-15 11:37:26
2026-04-21 14:54:28
“Автомашины оношлогоо дарж өгнө” гэж 270 иргэнээс мөнгө авчээ
2026-04-21 14:06:11
Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 30-нд бороо орно
2026-04-21 14:03:22
Даатгалгүй иргэд 707,040 төгрөг төлж, улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой
2026-04-21 13:09:11
Филиппин улсаас англи хэлний 200 багш урьж, нийслэлийн сургуулиудад ажиллуулна
2026-04-21 12:51:30
Ж.Энхжаргалангийн албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-21 12:36:41
Улсын дээд шүүх ногоон автобусны хэргийг ингэж шийдвэрлэлээ
2026-04-21 11:49:29
Сургуулийн заалыг амралтын өдрөөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулна
2026-04-21 11:26:56
Л.Оюун-Эрдэнийг дөрвөн хэрэгт холбогдуулж, Б.Баатарыг хамруулан шалгаж эхэллээ
2026-04-21 11:21:42
Хаврын морин уралдаан тавдугаар сарын 1-нд Хүй долоон худагт болно
2026-04-21 11:13:27
ЖДҮ зээлийг 20 хоногт шалгаруулж, эргэн төлөлтийг 8 жил болголоо
2026-04-21 11:07:24
Хархориноос Яармаг хүртэл зорчих дүүжин тээвэр 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна
2026-04-21 11:02:18
Хятад, монгол хоёр иргэн мансууруулах бодис У зочид буудалд хадгалж байжээ
2026-04-21 10:37:30
2026-04-21 10:01:54
2026-04-21 09:35:50
2026-04-21 09:15:41
2026-04-21 09:09:44
2026-04-21 09:06:44
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-04-21 07:26:49
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-21 07:25:16
2026-04-20 16:06:55
Ням гарагт таван настай мориноос унаж, хүнд гэмтжээ
2026-04-20 14:36:09
Нохой нь хүүхэд руу дайрахад "Гэмгүй амьтнаас айгаад хөгийн амьтад" хэмээн загнажээ
2026-04-20 14:09:56
“Эцэг эхийн зөвлөл” нэрийн дор мөнгө хурааж, баяр тэмдэглэж бэлэг авахыг хориглолоо
2026-04-20 13:51:38
Цахим дээрэлхэлтэд тусгай шийдэл алга
2026-04-20 13:20:19
Сүүлийн гурав хоногт зүүн аймгуудад 15900 га талбай түймэрт өртжээ
2026-04-20 13:11:27
2026-04-20 11:26:45
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулснаар дэлхий нийт Ойрхи Дорнод дахь гал зогсоох хэлэлцээрт эргэлзэж эхэллээ
2026-04-20 11:06:04
2026-04-20 10:58:54
2026-04-20 10:54:34
2026-04-20 09:34:53
2026-04-20 09:20:29
2026-04-20 09:16:51
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-20 07:25:52
Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
2026-04-20 07:24:37