Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос мэдэгдэл гаргаж, эм ханган нийлүүлэлтэд ноцтой хүндрэл үүсээд буйг анхаарууллаа. Мэдэгдэлд дурдсанаар, эм ханган нийлүүлэгчид төрийн болон орон нутгийн эмнэлэгт хууль ёсоор шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг жигд, тасралтгүй нийлүүлсээр ирсэн ч төлбөрийн удаашрал, хуримтлагдсан өрийн улмаас ноцтой нөхцөл байдал бий болоод байна.
2025 онд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөр нэмэгдсэнээс улбаалан эм хангамжийн байгууллагуудын хэвийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаад буй. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас авах авлага салбарын эргэлтийн хөрөнгийн 40 хувьд хүрч, эм хангамжийн төдийгүй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдох бодит нөхцөл бүрдээд байна. Иймээс эм, эмнэлгийн хэрэгслийн өр төлбөрийг барагдуулахыг онцгойлон анхаарч, шийдвэрлэж ажиллахыг шаардсан албан шаардлага, мэдэгдлийг УИХ, Засгийн газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон төрийн эрх бүхий байгууллага, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй.
Иймд эм хангамжийн байгууллагууд амь тэнссэн болон яаралтай тусламжид шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслээс бусад эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал үүслээ. Дээрх арга хэмжээнээс шалтгаалан гарах аливаа үр дагаврыг эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагууд хариуцах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна хэмээн Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос мэдэгдлээ.

| Эмийн компаниуд амь тэнссэн яаралтай тусламжаас бусад нийлүүлэлтийг зогсоолоо |
2026-04-21 14:54:28
ЖДҮ зээлийг 20 хоногт шалгаруулж, эргэн төлөлтийг 8 жил болголоо
2026-04-21 11:07:24
2026-04-15 11:37:26
2026-04-21 14:54:28
“Автомашины оношлогоо дарж өгнө” гэж 270 иргэнээс мөнгө авчээ
2026-04-21 14:06:11
Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 30-нд бороо орно
2026-04-21 14:03:22
Даатгалгүй иргэд 707,040 төгрөг төлж, улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой
2026-04-21 13:09:11
Филиппин улсаас англи хэлний 200 багш урьж, нийслэлийн сургуулиудад ажиллуулна
2026-04-21 12:51:30
Ж.Энхжаргалангийн албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-21 12:36:41
Улсын дээд шүүх ногоон автобусны хэргийг ингэж шийдвэрлэлээ
2026-04-21 11:49:29
Сургуулийн заалыг амралтын өдрөөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулна
2026-04-21 11:26:56
Л.Оюун-Эрдэнийг дөрвөн хэрэгт холбогдуулж, Б.Баатарыг хамруулан шалгаж эхэллээ
2026-04-21 11:21:42
Хаврын морин уралдаан тавдугаар сарын 1-нд Хүй долоон худагт болно
2026-04-21 11:13:27
ЖДҮ зээлийг 20 хоногт шалгаруулж, эргэн төлөлтийг 8 жил болголоо
2026-04-21 11:07:24
Хархориноос Яармаг хүртэл зорчих дүүжин тээвэр 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна
2026-04-21 11:02:18
Хятад, монгол хоёр иргэн мансууруулах бодис У зочид буудалд хадгалж байжээ
2026-04-21 10:37:30
2026-04-21 10:01:54
2026-04-21 09:35:50
2026-04-21 09:15:41
2026-04-21 09:09:44
2026-04-21 09:06:44
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-04-21 07:26:49
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-21 07:25:16
2026-04-20 16:06:55
Ням гарагт таван настай мориноос унаж, хүнд гэмтжээ
2026-04-20 14:36:09
Нохой нь хүүхэд руу дайрахад "Гэмгүй амьтнаас айгаад хөгийн амьтад" хэмээн загнажээ
2026-04-20 14:09:56
“Эцэг эхийн зөвлөл” нэрийн дор мөнгө хурааж, баяр тэмдэглэж бэлэг авахыг хориглолоо
2026-04-20 13:51:38
Цахим дээрэлхэлтэд тусгай шийдэл алга
2026-04-20 13:20:19
Сүүлийн гурав хоногт зүүн аймгуудад 15900 га талбай түймэрт өртжээ
2026-04-20 13:11:27
2026-04-20 11:26:45
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулснаар дэлхий нийт Ойрхи Дорнод дахь гал зогсоох хэлэлцээрт эргэлзэж эхэллээ
2026-04-20 11:06:04
2026-04-20 10:58:54
2026-04-20 10:54:34
2026-04-20 09:34:53
2026-04-20 09:20:29
2026-04-20 09:16:51
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-20 07:25:52
Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
2026-04-20 07:24:37