Монгол Улсын Зээлийн эрсдэлийн ангилалыг ЭЗХАХБ-аас нэг шат ахиуллаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Зээлийн эрсдэлийн ангиллыг шинэчлэн тогтоох уулзалт 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг өмнөх хамгийн өндөр эрсдэлтэй 7/7 түвшнээс нэг шат ахиулан 6/7 болгон сайжрууллаа.
Энэ ахиц нь олон улсын санхүүгийн зах зээлд манай улсын нэр хүнд, зээлжих чадварыг дээшлүүлж, Засгийн газар болон хувийн хэвшилд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ санхүүжилтийн өртгийг бууруулах таатай нөхцөлийг бүрдүүллээ. Энэ удаагийн хуралдаанаар 40 гаруй орны зээлийн эрсдэлийн үнэлгээг хэлэлцсэнээс зөвхөн 3 орны үнэлгээ өөрчлөгдөж, Бангладеш, Сенегалын үнэлгээ буурсан бол Монгол Улс ганцаараа зээлийн эрсдэлийн үнэлгээгээ сайжруулсан орон болсон нь дэлхий дахинаа геополитикийн хурцадмал байдал, худалдааны маргаан, тодорхойгүй нөхцөл байдлууд ид өрнөж буй энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг эергээр үнэлж, итгэл хүлээлгэж буйн илэрхийлэл болж байна.
Зээлийн эрсдэлийн ангиллыг тогтоодог Улс орнуудын эрсдэлийн үнэлгээний шинжээчдийн баг (Country Risk Experts’ Group) нь улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байдлыг хадгалан ажилладаг бөгөөд тухайн улсын эдийн засгийн суурь нөхцөл байдал, улс төрийн эрсдэл, санхүүгийн сахилга бат, өрийн удирдлага, макро эдийн засгийн бодлогын тогтвортой байдал зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг нарийвчлан судалж, олон улсын стандартад нийцсэн загвар (модель)-д тулгуурлан үнэлгээгээ гаргадаг. Зээлийн эрсдэлийн ангилал сайжирсан нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын Экспортын зээлийн агентлагууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсад олгох санхүүжилтийн нөхцөл, ялангуяа зээлийн эрсдэлийн шимтгэлийн хувь хэмжээ илүү таатай болох боломжийг бүрдүүлж байна. Тухайлбал, зээлийн эрсдэлийн шимтгэл 3-6 хувиар буурч, дундболон урт хугацааны экспортын санхүүжилтийн өртөг багасахаар байна.
Зээлийн эрсдэлийн үнэлгээ сайжирснаар дараах бодит эерэг нөлөө гарахаар байна. Үүнд:
• Гадаад эх үүсвэрээс татах арилжааны зээлийн өртөг болон Засгийн газар, хувийн хэвшлийн зээлийн эрсдэлийн шимтгэлийн түвшин буурснаар улсын төсөв, хувийн хэвшилд ирэх санхүүгийн дарамт багасна
• Хувийн хэвшилд гадаадын хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл бэхжинэ
• Экспортын зээлийн баталгааны нөхцөл сайжирч, дотоодын үйлдвэрлэгч, экспортлогчдын олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
| Монгол улсын зээлийн эрсдлийн ангиллыг нэг оноогоор сайжрууллаа |
2026-03-25 10:22:53
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
2026-03-25 16:27:57
Нийслэлд 1077 орон сууцыг дулаалж, ДЦС II хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэнэ
2026-03-25 16:13:08
Шүгэл үлээгчийг хамгаалж, урамшуулна
2026-03-25 14:47:13
УИД дээр хүнээ буулгаагүй явсан автобусны жолоочийг ₮25 мянгаар торголоо
2026-03-25 14:35:03
"Дөргөн" нуурын зэгсний түймэрт дайчлагдсан цэцэрлэгийн нярав амиа алджээ
2026-03-25 14:13:57
Г.Одонцэцэг: Хавар хоол, хурьцлыг багасгаж, 45-аас дээш насныхан үйлдэхгүй бол сайн
2026-03-25 14:06:46
“Хямдралтай хоол захиалга" хуурамч линкээр орж, ₮1,1 тэрбумыг алджээ
2026-03-25 12:35:30
Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо
2026-03-25 11:59:17
Дэлхийн адууны өдрөөр Вьетнамд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирнэ
2026-03-25 11:39:45
2026-03-25 10:47:38
2026-03-25 10:22:53
2026-03-25 10:11:18
2026-03-25 09:43:29
ХОУ-нд суурилсан хогийн савыг сургуулиудад байршуулж эхэллээ
2026-03-25 09:14:23
Энэ сарын 29 хүртэлх цаг агаарын төлөв
2026-03-25 09:11:31
2026-03-25 09:04:22
2026-03-25 09:04:10
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-03-25 07:20:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-25 07:19:24
Маргааш зүүн аймгуудаар шороон болон цасан шуурга шуурна
2026-03-24 14:28:24
Бугантад алт олборлодог компаниуд техникүүдээ ууланд нуусан байжээ
2026-03-24 14:20:39
2026-03-24 13:42:17
2026-03-24 12:59:37
Хүнд ачааг орон нутаг руу дроноор хүргэх туршилт хийнэ
2026-03-24 11:37:53
2026-03-24 11:11:39
2026-03-24 11:00:09
“Опозит”-ын Г.Энэрэлд 500 цаг нийтэд тустай ажил хийх ял оноожээ
2026-03-24 10:06:57
Зохиолч, сэтгүүлч До.Цэнджавт туслахыг уриаллаа
2026-03-24 09:57:35
2026-03-24 09:39:58
Дөргөн нуурын зэгсний түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-03-24 09:32:43
Ажлын өрөөндөө архидаж, бие зассан дарга нарыг 10 хоног баривчилна
2026-03-24 09:28:30
Автомат суудлын асуудлаас болж Hyundai Өмнөд Солонгост 58,000 Palisade жийп машиныг эргүүлэн татлаа
2026-03-24 09:26:28
Иран АНУ-тай хэлэлцээ хийсэн гэх мэдээллийг үгүйсгэв
2026-03-24 09:18:09
2026-03-24 09:16:25
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-24 07:36:01
Хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-24 07:34:41