Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт (НДШ)- ийн 2025 оны нэгдүгээр улиралд нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 811.6 мянган ажиллагч хамрагджээ. Харин шимтгэл төлсөн ААНБ-ын тоо 2024 оны мөн үеийнхээс 4.4 мянгаар шимтгэл төлсөн ажиллагчид 58.2 мянгаар нэмэгджээ.
Эхний улирлын тайланд хамрагдсан нийт ажиллагсдын 117.6 мянга нь боловсролын, 113.6 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 81.8 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын, 76.1 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 49.6 мянга нь уул уурхай, олборлолтын, 49.1 мянга нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн, 48.8 мянга нь тээвэр, агуулахын, 48.3 мянга нь барилгын, 32 мянга нь санхүүгийн болон даатгалын, 27.5 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх, 167 мянга нь бусад салбарынх юм.
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 622 мянган төгрөг, голч цалин 2 сая 245 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.
Цахилгаан, хий, уур, агааржуулалтын агааржуулалтын салбарын ажиллагчдын голч цалин 4 сая төгрөг байгаа нь хамгийн ихэд тооцогдсон.
| Сарын дундаж цалин 2.6 сая төгрөг байна |
2026-05-08 10:36:12
2026-04-30 12:28:45
2026-04-29 18:18:05
Маргаашаас 36 градус хүрч хална
2026-05-09 16:53:23
Япон хууль бус гадаад ажилчдын талаарх мэдээллийг 10 мянган иенээр худалдаж авна
2026-05-09 16:31:15
ЗӨСҮТ: Хөлөг онгоцонд тархсан хантавирус Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт тодорхойлогдсон
2026-05-09 15:47:46
Сошиал орчин нэр төрөө гутаалгасан бол хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэх эрхтэй
2026-05-09 15:23:20
Шадар сайд иргэдийг 10 жил хүлээлгэсэн "Онцгой хотхон”-ы барилгыг дуусгана гэлээ
2026-05-09 15:15:30
2026-05-09 14:57:07