Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 6 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах;
Банкнаас шинээр олгох болон нөхцөл өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэлээ.
Жилийн инфляц алгуур саарч, 2025 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон импортын барааны үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлөв. Инфляц хүлээлтээс эрт саарах хандлага ажиглагдаж эхэлсэн хэдий ч зарим төрийн зохицуулалттай бараа болон үйлчилгээний үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц энэ онд Төв банкны зорилтоос өндөр байх хүлээлт хэвээр байна. Инфляцын цаашдын төлөв Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлтөөс хамаарна.
Эдийн засгийн өсөлт 2025 оны 1 дүгээр улиралд 2.4 хувьд хүрч хүлээлтээс бага гарлаа. Голлох эрдэс бүтээгдэхүүний олборлолт буурсан, тээврийн салбарын орлого хурдтай саарсан, татвар, худалдааны салбарын үйлдвэрлэл агшсан зэрэг нь өсөлт саарахад нөлөөллөө. Энэ онд хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.
Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын худалдааны бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна. Харин алт, зэсийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөөтэй байна.
Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлдэгчдийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр болсон бөгөөд цаашид ч хүндрэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн зээлийг зохистой түвшинд нь зохицуулах шаардлага байна.
Дээрх бодлогын шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах замаар инфляцыг 2026 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд хүргэх Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.
Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
| Төв банк тэтгэврийн зээлийн хязгаарыг 50 хувь болгож өөрчлөв |
2026-03-25 10:22:53
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
2026-03-25 16:27:57
Нийслэлд 1077 орон сууцыг дулаалж, ДЦС II хэмжээний дулааны эрчим хүчийг хэмнэнэ
2026-03-25 16:13:08
Шүгэл үлээгчийг хамгаалж, урамшуулна
2026-03-25 14:47:13
УИД дээр хүнээ буулгаагүй явсан автобусны жолоочийг ₮25 мянгаар торголоо
2026-03-25 14:35:03
"Дөргөн" нуурын зэгсний түймэрт дайчлагдсан цэцэрлэгийн нярав амиа алджээ
2026-03-25 14:13:57
Г.Одонцэцэг: Хавар хоол, хурьцлыг багасгаж, 45-аас дээш насныхан үйлдэхгүй бол сайн
2026-03-25 14:06:46
“Хямдралтай хоол захиалга" хуурамч линкээр орж, ₮1,1 тэрбумыг алджээ
2026-03-25 12:35:30
Машиныхаа яндангаас гал алдсан иргэнээс ₮7,6 саяыг гаргуулж, тэнсэн ял оноолоо
2026-03-25 11:59:17
Дэлхийн адууны өдрөөр Вьетнамд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирнэ
2026-03-25 11:39:45
2026-03-25 10:47:38
2026-03-25 10:22:53
2026-03-25 10:11:18
2026-03-25 09:43:29
ХОУ-нд суурилсан хогийн савыг сургуулиудад байршуулж эхэллээ
2026-03-25 09:14:23
Энэ сарын 29 хүртэлх цаг агаарын төлөв
2026-03-25 09:11:31
2026-03-25 09:04:22
2026-03-25 09:04:10
Улаанбаатарт 8 хэм дулаан байна
2026-03-25 07:20:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-25 07:19:24
Маргааш зүүн аймгуудаар шороон болон цасан шуурга шуурна
2026-03-24 14:28:24
Бугантад алт олборлодог компаниуд техникүүдээ ууланд нуусан байжээ
2026-03-24 14:20:39
2026-03-24 13:42:17
2026-03-24 12:59:37
Хүнд ачааг орон нутаг руу дроноор хүргэх туршилт хийнэ
2026-03-24 11:37:53
2026-03-24 11:11:39
2026-03-24 11:00:09
“Опозит”-ын Г.Энэрэлд 500 цаг нийтэд тустай ажил хийх ял оноожээ
2026-03-24 10:06:57
Зохиолч, сэтгүүлч До.Цэнджавт туслахыг уриаллаа
2026-03-24 09:57:35
2026-03-24 09:39:58
Дөргөн нуурын зэгсний түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-03-24 09:32:43
Ажлын өрөөндөө архидаж, бие зассан дарга нарыг 10 хоног баривчилна
2026-03-24 09:28:30
Автомат суудлын асуудлаас болж Hyundai Өмнөд Солонгост 58,000 Palisade жийп машиныг эргүүлэн татлаа
2026-03-24 09:26:28
Иран АНУ-тай хэлэлцээ хийсэн гэх мэдээллийг үгүйсгэв
2026-03-24 09:18:09
2026-03-24 09:16:25
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-24 07:36:01
Хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-24 07:34:41