Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ сарын 4.5 хувь байхаар шийдвэрлэсэн. Тус бодлогын зөвлөлөөс гаргасан 01 дүгээр тогтоол /2025.02.26/-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд гуравдугаар сарын 25-ны өдрийн 7165 дугаарт бүртгэсэн тул тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд анхааруулж байна.
| Мөнгөн зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувиар тогтоолоо |
2026-11-05 13:05:17
2026-10-30 13:29:04
2026-10-29 16:45:38