УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.07.04/ “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, төр, нийгмийн зүтгэлтэн Доржийн Мөнхөөгийн 80 насны ойг тохиолдуулан түүнд хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, хөдөөгийн эмчээс ажлын гараагаа эхэлж, салбарын орлогч сайд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүртэл ажилласан Таны ажил, хөдөлмөрийн замнал бол Монгол Улсын түүх, хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой билээ. Хүн амын эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар Таны гаргасан санал санаачилга, хууль тогтоомж эдүгээ хүртэл үнэ цэнэтэй байна.
Мөн МУЗН-ийг тэргүүлэн хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмэр, ардчилал, шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан өнөөгийн хөгжилд хүргэсэн хөдөлмөр, зүтгэлийг бид ямагт үнэлж ирсэн. Улмаар “Гал голомт” үндэсний хөдөлгөөнөөрөө дамжуулан гэр бүл, хүүхэд залуусийг болон нийгмийг соён гэгээрүүлэх үйл хэргээр тань бид үргэлж бахархдаг. Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Д. Мөнхөө таны 80 насны ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын нэрийн өмнөөс эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.
| УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Мөнхөөгийн 80 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзав |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03