Нийтийн эдэлбэр газар дээр зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжуудад хяналт шалгалт хийсэн талаар Барилга, Хот Байгуулалтын Яамнаас мэдээлэв.
Тодруулбал 452 мянган нэгж талбар, 29 мянган барилга байгууламжид хяналт, шалгалт хийсэн аж. Шалгалтаар цахилгаан, дулааны шугамын дагуу 119,000 нэгж талбарт 13,000 барилга байгууламжийг зөвшөөрөлгүй барьсан зөрлийг илрүүлсэн байна.
Энэ талаар "Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан ААН, иргэдийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд удахгүй танилцуулна. Зарим барилга байгууламжийг нураах хүртэлх арга хэмжээг авна. Ингэхгүйгээр төлөвлөлтгүй газар олгодог, зөвшөөрөлгүй байшин барьдаг асуудал зогсохгүй юм байна.
Нэг талаас иргэдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ учраас төр энэ асуудалд хатуурхахаас өөр аргагүй.
Зөвшөөрөлгүй газар олгосон төрийн албан хаагчдын судалгааг гаргана. Түүхчилсэн лавлагааг бид архиваас авна. Хэн гэдэг хүн зөвшөөрөлгүй газар олгосон юм бэ гэдгийг судалгаагаар гаргаж тавина.
Цаашдаа төлөвлөлтийн дагуу газар олгодог эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Төлөвлөлтөөс гадуур олгосон бол тухайн төрийн албан хаагч хуулийн хариуцлага хүлээдэг байх ёстой. Зөвшөөрөлгүй газар барилга барьсан бол нураах арга хэмжээг авна. Ийм арга хэмжээ авахгүй бол асуудал шийдэлд хүрэхгүй нь ээ" гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлэв.
Мөн "Барилга байгууламж дээр шалгалт хийхийн зэрэгцээ үер усны хамгаалалт, хот суурин газрын инженерийн бэлтгэл ажилд шалгалт хийсэн байгаа. Энэхүү хяналт шалгалтад 18 аймгийн 139 сумыг хамрууллаа. Нийт 6,020 иргэн, 1,500 ААН хамрагдсан.
Зураг төсөлгүй, суурьшлын бүсийг тэлж, үерийн бүсэд барилга байгууламж барьсан 259 газар олголтын зөрчил байна. Үүнийг 303 иргэнд олгосон.
Үер усны хамгаалалтын дагуу хашаа хатгаж, байшин барьсан асуудлуудыг цэглэх арга хэмээг авхуулна" гэлээ.
| Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нураах хүртэл арга хэмжээ авна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03