20 орчим жилийн өмнө Тайландаас Шри-Ланка улсад бэлэглэж байсан заан Ням гарагт эх орондоо буцаж иржээ.
Одоо 29 настай уг зааныг Тайландын засгийн газар 2001 онд Шри-Ланка улсад бэлэглэсэн юм.
Гэвч хүлээж авсан улс нь заантай зүй бусаар харьцаж, тамлан зовоож байгаа тухай мэдээлэл ил болсны дараа өнгөрсөн онд Тайландын тал өгсөн бэлгээ буцааж авахаар хөөцөлдөж эхэлжээ.
Дөрвөн тонн жинтэй зааныг Илюшин 76 ачааны нисэх онгоцоор тусгайлан зассан төмөр саванд тээвэрлэн авчирсан байна.
”Заан Чан Майд эсэн мэнд ирлээ. Тэр таван цагийн турш нисэхдээ ямар ч асуудалтай тулгараагүй, хэвийн байсан” гэж Тайландын байгаль орчны сайд Варавут Силпа-арча нисэх буудлаас мэдэгджээ.
Зааныг тээвэрлэхэд Тайландын дөрөв, Шри-Ланкын нэг маллагч дагалдсан байна. Мөн тээвэрлэлтийн явцыг хоёр ширхэг камераар байнга хянаж байжээ.
Мал амьтны хорио цээрийн дэглэмийн дагуу зааныг эхлээд хэсэг хугацаанд тусгаарлан ажигласны дараа дархан цаазат газарт тавих гэнэ.
Зааныг эх оронд нь тээвэрлэн авчрах зардал $700,000 болсныг Тайландын албаныхан мэдээлжээ.
Буддын шашны хийдэд олон жил хүнд нөхцөлд амьдарсан зааныг мод бэлтгэлийн ажилд боолчилж, зодож занчиж байсан нь тогтоогдсон байна. Тайландад ирсний дараа зүүн урд хөлийнх нь гэмтлийг эмчлэхээр болжээ.
Бэлгийн зааны асуудал Тайланд, Шри-Ланка улсуудын хооронд дипломат маргаан үүсгэсэн юм.
Тайландын тал зааныг буцааж өгөх шаардлага тавьсныг Шри-Ланкын байгаль орчны сайд Павитра Ванниарачи “хэтэрхий хатуу шаардлага” гэж шүүмжилж байжээ.
Шри-Ланкын ерөнхий сайд Динеш Гунавардена өнгөрсөн сард парламентад үг хэлэхдээ заантай холбоотой маргааны асуудлаар Тайландын хаанд өөрийн биеэр гомдол илэрхийлэхээ мэдэгдэж байв.
Тайландын засгийн газар энэ явдлаас хойш гадаад улс орнуудад заан илгээхээ зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн өмнө нь гаргасан заануудаа шалгах дипломат элч нарыг дэлхийн олон оронд илгээснийг Тайландын байгаль орчны сайд мэдээлсэн юм.
Эх сурвалж: Aljazeera
| Хүний нутагт олон жил зовсон заан эх орондоо буцаж иржээ |
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36