Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 6 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29,101, мөрдөн байцаалтын 1,479 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Үүнээс:
Нийт 406 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н, Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн дарга С.Б, Эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Б, ерөнхий нягтлан бодогч П.Э, технологи автомашин засварын хэлтсийн засварчин Т.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгон албан тушаалд томилж, ажлын гүйцэтгэл, тодорхойлолтгүйгээр цалин, урамшуулал олгож Шинжлэх ухаан технологийн санд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Сингапур улсын иргэн Л нь БНТУ-ын Истанбул хотод Монгол Улсын иргэн М, Н нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, нүцгэн байхад нь зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, хувь хүний нууцад халдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/, 13.10 дугаар зүйлийн 1 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйлийн 1 /Хувь хүний нууцыг задруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Эх сурвалж: УПЕГ
| Сингапурын иргэн монгол иргэдийг эрхшээлдээ байгааг далимдуулан хүч хэрэглэсэн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03