Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь 1995 оноос хойш Монголын хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч, үнэт цаасны компани, хөрөнгө оруулалтын менежментийн компани зэрэг бусад мэргэжлийн байгууллагын эрх ашгийг хамгаалах зорилготой. Санхүүгийн зохицуулах хорооноос “Өөрийгөө зохицуулах байгууллага” гэсэн тусгай зөвшөөрөлтэй бөгөөд салбартаа чухал үүрэг гүйцэтгэж буй байгууллага юм.
Тус холбоо нь дотоодын хөрөнгийн зах зээлийг тэлэх, хөгжүүлэх зорилгоор олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Түүний нэг болох Япон улсын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой анх 2016 онд хоёр орны хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдыг холбох, тэдгээрийн туршлага, мэдлэгийг харилцан солилцох зорилгоор санамж бичгийг зурж байсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Японы хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн шилдэг байгууллагууд амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Энэ оны дөрөвдүгээр сард шинээр томилогдсон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал тэргүүтэй салбарын төлөөлөл өмнөх санамж бичгийн хамрах хүрээ, хөрөнгийн зах зээл дээр үүсээд буй шинэ харилцааг зохицуулах, хамтран хөгжүүлэх зорилгоор Токио хотод айлчилж санамж бичгээ шинэчилжээ.
Энэ удаагийн санамж бичигт тогтвортой санхүүжилт, дижитал бүтээгдэхүүнийг хоёр орны зах зээлд нэвтрүүлэх, зохицуулалтын орчныг бий болгох, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм байна. Тус санамж бичгийн ач холбогдлын талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учралтай ярилцлаа.
| Токио хотод болсон Монголын хөрөнгийн зах зээлийг сурталчлах арга хэмжээнд Японы мэргэжлийн 30 гаруй байгууллага оролцов |
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:06:25
2026-11-19 11:00:50
2026-11-19 10:45:15
2026-11-19 10:20:35
2026-11-19 10:01:38
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
2026-11-19 07:29:26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-11-19 07:27:19
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38