Төв аймгийн Лүн сумын нутагт долдугаар сарын 1-ний 17:00 цагийн үед үер буусан талаар өмнө нь мэдээлсэн.
Үерийн ус дөрвөн газраар зам давж орсон бөгөөд гурван айлын гэр нурж, зарим айлын хашаа эвдэрсэн. Азаар хүний амь нас эрсэдсэн тохиолдол гаргаагүй. Гэхдээ жил болгоны үерийн улмаас Лүн сумын иргэд асар их эд материалын хохирол амсаж байгааг Төв аймгийн Лүн сумын Засаг дарга С.Даваахүү хэллээ.
Түүнээс нөхцөл байдлыг тодруулахад "Энэ асуудал жил болгон давтагддаг. Өөрөөр хэлбэл манай нутагт хоёр жилийн давтамжтайгаар үер бууж байна.
Заримдаа үер жил дараалан буухыг ч үгүйсгэхгүй. Иймээс эрсдэлийг тооцож, эхний ээлжид сумын төвийн айлуудыг хохироохгүй байх үүднээс арга хэмжээ авах нь чухал. Байгалийн гамшигт үзэгдэл, гэнэтийн осол хэлж ирэхгүй" гэв.
Үргэлжлүүлэн "Иргэдийн эд хөрөнгө, амь насыг хамгаалахын тулд инженерийн хийцтэй, үерийн ус зайлуулах далангийн зураг төслийг өнгөрсөн онд хийлгэсэн байдаг. Энэхүү зураг төсөл 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй.
Сангийн Яаманд 3.8 километр урттай, таван салаа үерийн далангийн зураг төсөл байгаа. Үүнийг 2024 онд улсын төсөвт оруулж, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байна.
Манай сумын төвд 1,000 гаруй хүн ам амьдардаг. Сая буусан үерийн улмаас хэчнээн айл өрх хохирсон талаарх мэдээллийг ААН-үүд болон иргэдээс цуглуулж байна" хэмээн хэллээ.
Харин замын эвдрэлийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад "Долдугаар сарын 1-нд Лүн сумын нутагт үер буусан. Тухайн үед бид Лүн сумын байнгын ажиллагаатай товчооны албан хаагчидтай холбогдсон.
Зам эвдрээгүй, зорчих хэсэг чөлөөтэй, хэвийн үргэлжилж байгаа. Зорчих хэсгийн дээгүүр урссан үерийн улмаас шавар шавхай, зам бохирдсоныг цэвэрлүүлж байна. Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа хэмээн мэдээлэл өгсөн" гэв.
| С.Даваахүү: Лүн суманд үерийн улмаас гурван гэр нурж, зарим айлын хашаа эвдэрсэн |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03