Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Түр хороо нь Монгол Улсад хүний эмийн зах зээл иргэдэд хэр ээлтэй байгаа болон төрийн худалдан авалт, хөнгөлөлттэй үнийн зайлшгүй эмийн жагсаалт зэргийг батлахдаа компаниудын нөлөөнд автагдах эрсдэлтэй юу, энэ жагсаалт дахь эм нь ард иргэдэд хүртээмжтэй, чанартай байж чадаж байна уу, үнэ нь хэт өссөн үү үгүй юу гэдгийг тодорхойлох зорилготой аж.
Тэрбээр өмнө нь тус түр хороог байгуулах талаар дараах мэдээллийг өгч байжээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Монгол Улсын Засгийн Газраас баталсан төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чанар аюулгүйн байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгох асуудал чухал байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэний өмнө нь мэдээлснээр Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж үнэ бүрдлийн судалгаагаар хамгийн хямд дүнтэй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй байх ба улсын байгууллагын хангамж 53.6 хувь, хувийн байгууллагын хангамж 68.9 хувь, эмийн эргэлтийн сангийн хангамж 51.2 хувь байжээ.
Үүнээс үзэхэд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу зайлшгүй шаардлагатай эмийг 80 хувийн хүртээмжтэй байлгах зорилтод хүрэхгүй байна. Иймд цаашид эмийн хүртээмжийн хангалтгүй байдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах шаардлагатай байна.
Түүнчлэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах журам, жагсаал батлахтай холбоотой тулгамдаж буй асуудлыг тодорхойлон үе шаттайгаар судлах шаардлага тулгарч байна.
Мөн хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэлүүд, нийлүүлэлтийн асуудлаар хүний эмийн чанар, стандартыг шалгах явцад үнийн асуудлыг нарийвчлан судлах, зах зээл дээр худалдагдаж байгаа болон эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлтөд үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан нөхцөлийг харилцан уялдаатайгаар хянан шалгалтыг цаашид үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна" гэжээ.
| Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, хүртээмж, чанарыг шалгах түр хороо байгуулагдлаа |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03