Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөн, хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Б.Батболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Баяр наадмын өдрүүдэд 6,470 тээврийн хэрэгслийг зогсоолын талбайд байршуулахаар замын цагдаагийн байгууллагаас төлөвлөсөн. Үзэгчид, гаднын зочид төлөөлөгчид, хөдөлгөөнд оролцогчдын тээврийн хэрэгслийг дараах байршлуудад байрлуулна. Үүнд:
| № | Зөвшөөрлийн төрөл | Байршил | Зогсоолын тоо |
| 1 | "А", "Дк" | ХУД-ийн 15 дугаар хороо, Наадам центрийн зогсоол | 550 |
| 2 | "Ж" | "Говийн од" ХХК-ийн зогсоол | 100 |
| 3 | "Ү" | М Си Эс групп, И-Мартын баруун зогсоол | 400 |
| 4 | "Г" | Дүнжингарав худалдааны төвийн зогсоол | 2,000 |
| 5 | Нээлттэй | Нарантуул ОУХТ-ийн зогсоол | 2,000 |
| 6 | Нээлттэй | Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол | 120 |
| 7 | Нээлттэй | "Мишээл экспо"-ийн зогсоол | 400 |
| 8 | Нээлттэй | Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол | 500 |
| 9 | Нээлттэй | Улаанбаатар төмөр замын зогсоол | 400 |
| нийт | 6,470 |
"Ж" зогсоолд жуулчдын автобус, унааг байршуулна. Нарантуул ОУХТ болон "Мишээл экспо" төвийн зогсоолд нийтийн тээвэр байршуулан иргэдийг зөөхөөр төлөвлөсөн" гэв.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж ирэх иргэдэд зориулан нийт дөрвөн чиглэлээс нийтийн тээврийн богинын хөдөлгөөнийг эхлүүлж, сурын талбайн урд талын зогсоолд буулгах юм байна. Үүнд:
Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу хоёр чиглэлээс тодорхой цагуудад нийтийн тээврээр үйлчилнэ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Иргэд соёолон насны морьдын уралдааныг үзэх гэж Хүй долоон худгийг зорьдог. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас соёолон насны морьдыг барианд орохоос нэг цагийн өмнө хотын төвөөс Хүй долоон худаг явах замын хөдөлгөөнийг нэг чигийн урсгалд оруулдаг. Харин морьд барианд орсны дараа Хүй долоон худгаас хотын төв рүү урсах замын хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгоно. Уг үйл ажиллагааг энэ жил дахин зохион байгуулна" хэмээн мэдээлэв.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ
| Б.Батболд: Наадмаар Төв цэнгэлдэх рүү Улаанбаатарын дөрвөн чиглэлээс нийтийн тээврийн автобус явна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03