УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд орсон заалтын талаар ХНХЯ-ны албан тушаалтан мэдээлэл өглөө.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр "Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь хэлэлцэгдэж байна. Тэтгэврийн болон нийгмийн даатгалын харилцааг уг хуулиар зохицуулдаг болох юм.
Иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажилласан хугацаандаа тохирсон тэтгэвэр, тэтгэмж авах ёстой гэсэн агуулгыг хуулийн төсөлд оруулсан.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг байх ёстой гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан хувийн тэтгэврийн хуулийн төслийг өргөн барьсан хуульд оруулсан. Өндөр тэтгэвэр авахыг хүсвэл хувийн тэтгэврийн даатгалд давхар хамрагдаж болох эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
Тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх, итгэлцүүрийг шинэчилж байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж байгаа.
Нийгмийн даатгал гэдэг нь урьдчилан төлөөд дараа нь эрсдэлээ хамгаалуулах тогтолцоо. Тийм учраас нийгмийн даатгалын нөхөн шимтгэлийг хуулиар хориглож байгаа. Иргэн тогтмол шимтгэлээ төлж байтал нөхөн шимтгэл гарснаар даатгалаа төлдөггүй иргэн гэнэт төлөөд даатгуулагчдын дунд шударга бус байдлыг бий болгоод байгаа юм.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг нэмэхгүй, бууруулахгүй хэвээр хадгалахаар хуулийн төсөлд заасан.
Хоёр тэтгэвэр авагчийн нэг нь нас барвал үлдсэн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 20%-аар нэмэх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсан.
Олон жил өндөр шимтгэл төлсөн иргэдийн авч буй тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Шимтгэл төлөгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 2%-ийг бэлэн мөнгө болгон хадгалж, ипотекийн зээл, сургалтын төлбөр, эрүүл мэндийн үзлэгт зарцуулах боломжийг нь нээж өгнө.
2030 оноос энэхүү мөнгөжүүлсэн орлогоо өвлүүлэхээр хуулийн төсөлд тусгаад байна" хэмээн мэдээллээ.
| А.Хишигбаяр: Нийгмийн даатгалын нөхөн шимтгэлийг хуулиар хориглож байгаа. НДШ-ийн хувь, хэмжээг нэмэхгүй |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03