Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас өнгөрсөн оны долоодугаар сарын 8-9-ний шилжих шөнө нас барсан байдалтай олдсон байна.
Тус хэргийн явцын талаар талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өглөө.
Г.Ганжаргалын үеэл дүү О.Гал-Очир хавтаст хэргийн материалын талаар "Манай ахын хавтаст хэрэгт ажилласан нэр бүхий таван мөрдөгч шинжээч хэргийн газрын мөрдлөгийг хангалттай хийгээгүй. Тухайн өрөөний хурууны хээний бэхжүүлэлтийг хангалттай хийгээгүй. Талийгаач ахын гарын хээг аваагүй.
Тэр өрөөнд байсан гарын хээ хамт явсан хүмүүсийнх, манай ахынх байна уу гэдгийг тогтоогоогүй гэсэн үг. Хэвлэлээр хийсэн нэвтрүүлгийн дараа Архангай аймгийн мөрдөгч н.Гунгаа гэх хүн талийгаач ахын чинь хурууны хээг авсан ч хэрэгт хавсаргаж чадаагүй юм байна гэсэн.
Амьсгал боогдсон ул мөр хүзүүн дээр байгаа. Амьсгал боогдоход бусад эд эрхтэнд илэрдэг шинж тэмдгийн шинжилгээ дутуу хийгдсэн. Шарил нь удсаны дараа яасанд шинжилгээ хийнэ. Тиймээс дээрх шинжилгээг авах боломжгүй юм.
Талийгаачийн өмсөж явсан хувцсыг торонд боогоод бидэнд өгсөн. Тухайн үед өмсөж явсан хувцас дээр ямар хурууны хээ, цус байсан талаар шинжлэх ёстой. Манай ах доошоо хэвтээ байдалтай, дээр нэг тагт онгорхой байгааг хараад өндрөөс унасан гэх үндэслэлээр энэ хэргийг шалгаад явчихсан. Мэргэжлийн үүднээс харвал маш дутуу ажилласан. Өөр хүнтэй маргасан эсэх, хамт явсан хүмүүсийн биед шарх сорви байсан үгүйг шалгаагүй.
Хэргийн газарт очиход том төмөр эдлэл байсан. Бид зургийг нь дарж авсан болохоос хэргийн материалд нотлох баримт болгож аваагүй. Тэр төмөр эдлэлээр цохиод алах магадлалтай. Иймэрхүү байдлаар хэргийн материалыг дутуу цуглуулсан таван мөрдөгч, шинжээчийг АТГ-т шалгуулж байгаа.
Өндрөөс унах үеийн туршилт хийж үзэхийг удаа дараа цагдаагийн газарт тавьсны эцэст зөвшөөрсөн. Хэргийн газарт очсоноос нэг өдрийн дараа туршилтыг хийхдээ биднийг огт оруулаагүй. Хэрүүл маргаан болсны эцэст эхнэрийг нь оруулсан. Үхсэний хохь, амьдын зол гэдэг. Өндрөөс унасан золгүй явдал гээд хэргийг хаалгуулахгүй. Үнэнийг нь олчхоод цаашдаа амьдармаар байна" гэв.
| Өндрөөс унасан золгүй явдал гээд хэргийг хаалгуулахгүй. Үнэнийг нь олчхоод цаашдаа амьдармаар байна |
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36