Хотын төвд офисстой, талбайн ойролцоо ажилладаг хүмүүс бүхэл өдрийн турш “Жалам хар”, “Журай гэлдэн”, “Улаанбаатарын үдэш” зэрэг дуугаар “амьсгалж”, бултах аргагүй чимээ, шуугиан дунд бүхэл өдрийн өнгөрөөж буй. Заримд нь энэ аялгуу таатай, тавтай санагддагийг үгүйсгэх аргагүй ч энэхүү дуу чимээ олонхынх нь ажлын бүтээмж, цаашлаад бие, сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Шулуухан хэлэхэд, нийслэл хотын хамгийн том гэгдэх усан оргилуурын дуу, чимээний “хүчирхийлэлд” тухайн бүсийн ажилчин, алба хаагчид өртөж, хохирсоор буй.
Үл хүсэх, үл тэвчих их чимээ
Нобелийн шагналт бактерилогич Роберт Кох 100 жилийн тэртээ “Хүн төрөлхтөн хэзээ мөдгүй аюулт холер өвчинтэй бус, дуу шуугиан гэх гамшигтай тэмцэж эхэлнэ” гэж хэлж байжээ. Түүнийг өгүүлсэнчлэн бид өнөөдөр агаарын бохирдлын дараа орохуйц хоруу чанартай дуу чимээний бохирдолтой нүүр тулаад байна.
Дуу чимээний давтамжийг Герцээр, гадаад хүчний түвшин буюу чимээнийх нь чанга, сулын хэмжээг нь Децибелл гэх нэгжээр тодорхойлон хэмждэг.
ДЭМБ-ын 1999 онд гаргасан удирдамжид орчны дуу чимээ нь унтлагын өрөөнд 40 децибелээс бага байхыг зөвлөдөг байна. Харин ажиллах болон энгийн амралт, амсхийх үе, хотын дуу шуугианы стандарт хэмжээг өдрийн дунджаар 16:00 цагийн үед 60 децибел, шөнийн 23:00–07:00 цаг буюу унтаж амрах үед 40 децибелээс хэтрэхгүй байх нь зохистой гэж заасан байдаг.
Тус байгууллагын зөвлөмжийн дагуу Европын ихэнх оронд өдрийн цагт 65, шөнийн цагт 55 децибел хүртэлх дуу авиа гаргаж болохыг зөвшөөрсөн байдаг. Иргэд, оршин суугч, албан байгууллага нь энэхүү дүрмийг ягштал мөрддөг бөгөөд дуу, чимээ хэмжигч тухайн улс орнуудад чухал төхөөрөмжид тооцогддог байна.
Харин манайд эсрэгээрээ. Дуу чимээний стандарт хаана ч мөрдөгддөггүй болохыг улсынх нь нийслэлийн төв талбайд бүхэл өдрийн турш элдэв дуу эгшиглэж буйгаас харж болохоор байна. Хотын төвийн дуу чимээ яг хэчнээн децибел байгааг тодорхой хэмжиж тогтоосон тоо, баримт одоогоор алга. Гэхдээ ойролцоо чимээгээр баримжаалах боломжтой юм. Тодруулбал, ойн чимээ 10 децибел, салхи гарч навчис сэрчигнэхэд 20-30 децибел хүрдэг бол шивнээ яриа 30-40 децибел, энгийн яриа 50 децибел чимээ гаргадаг байна. Эндээс усан оргилуурын чимээ хэдий нь олон улсад тогтоосон стандарт, хэм хэмжээнээс хэтийдсэн болохыг харж болохоор байгаа юм.
Хотын төвдөө усан оргилууртай, тэнд нь элдэв дуу, аялгуу эгшиглэх жишиг дэлхийн бусад хотуудад ч бий. Гэхдээ манайхаас ялгаатай нь тэнд эд ажлын цагаар бус оройн цагуудад дуу, аялгууг нь тохируулдаг. Мэдээж иргэдийн унтаж, амрах цаг хүртэл л ажилладаг.
Чимээт хөнөөл
Дуу чимээний бохирдол бидний бие, сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын бүтээмжийг хэрхэн хумсалдаг талаар одоо сийрүүлье.
Парис хотын орчны дуу чимээг хэмждэг ашгийн бус байгууллага болох Bruitparif гэх Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтарч нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байдаг. Тус судалгаанд Францын Иль-де-Франс мужийн хамгийн дуу чимээтэй хэсгийг хамруулсан байна. Улмаар тус бүсэд ажиллаж, амьдардаг иргэд эрүүл саруул байх гурван жилийн амьдралаа алдаж байгаа болохыг тогтоосон байдаг. Түүнчлэн дээрх бүсийн иргэд чих шуугих, нойргүйдэх, судасны нарийсалтай болох, таргалах, чихрийн шижин тусах, сэтгэн бодох чадвараа алдах өвчлөлд өртөмтгий байсан нь нотлогджээ. Үүнээс гадна ураг дутуу эндэх суурь нөхцөл болдог аж.
Түүнчлэн дуу чимээний бохирдолд хамгийн түрүүнд өртөж, гэмтдэг эрхтэн бол чих юм. Дэлхий дээр жил бүхэн сая сая хүн чимээ, орчны бохирдлын улмаас сонсголоо алддаг аж. Тодруулбал, 2018 оны байдлаар дэлхий даяар 466 сая хүн сонсголын бэрхшээлтэй хүн байгаагийн 34 сая нь хүүхэд байгаа юм. Харамсалтай нь, энэ тоо 2050 онд 900 сая орчим болж нэмэгдэх хандлагатай гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргажээ.
Дуу чимээний хүчирхийлэл ба төв талбайн усан оргилуур |
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:14:48
2025-02-05 09:57:29
2025-02-06 08:05:00
2025-02-06 08:00:00
2025-02-05 19:28:23
2025-02-05 17:42:50
2025-02-05 17:13:43
2025-02-05 16:57:38
2025-02-05 16:30:46
2025-02-05 16:29:55
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:49:26
2025-02-05 15:37:16
2025-02-05 15:26:54
2025-02-05 15:14:48
2025-02-05 14:56:03
2025-02-05 14:51:35
2025-02-05 13:42:30
2025-02-05 13:37:43
2025-02-05 12:57:01
2025-02-05 12:52:28
2025-02-05 12:32:14
2025-02-05 12:12:41
2025-02-05 11:56:44
2025-02-05 11:55:38
2025-02-05 11:50:47
2025-02-05 11:47:59
2025-02-05 11:28:10
2025-02-05 11:16:30
2025-02-05 11:13:20
2025-02-05 10:39:25
2025-02-05 10:24:35
2025-02-05 10:02:31
2025-02-05 09:57:29
2025-02-05 09:53:09
2025-02-05 09:48:05
2025-02-05 09:32:19
2025-02-05 09:10:39
2025-02-05 08:20:16
2025-02-05 08:02:26
2025-02-05 07:59:57