Монгол Улсын Шинжлэх Ухааны Ажилтны Хоёрдугаар Их Хурлын хүрээнд зохион байгуулж буй “BRAIN DRAIN TO BRAIN GAIN” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлэгт 2010 оны үед Засгийн газраас хэрэгжүүлсэн "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд гадаадад ажиллаж, суралцаж байгаад ирсэн эрдэмтэн, докторууд санал бодлоо солилцлоо.
Тэдний хувьд хамгийн их тулгардаг бэрхшээл нь цалин бага, аливаа судалгааны ажилд төлөвлөлт огт байдаггүйг онцолсон. Тиймээс дийлэнх нь гадагшаа гарах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн дөрвөн жил чимээгүй байснаа сонгуулийн өмнө иймэрхүү хэлэлцүүлэг хийгээд л өнгөрдөгт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-наас өнгөрсөн онд гаргасан мэдээллээр Монгол Улсын 220,000 гаруй иргэн хилийн чанадад сурч, ажиллаж байна. Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1,900 гаруй иргэнээс судалгаа авахад 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан хөдөлмөр эрхлэхээр гадаад улсад амьдарч байгаа бөгөөд 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй иргэд байгааг тогтоосон байна. Энэ судалгаагаар 10 хүн тутмын найм нь Монгол руу буцах бодолгүй гэж хариулсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой иргэд байсан юм.
Хөгжиж буй болон буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index" үзүүлэлтээр манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагссан байна. Тус индексээр манай улсын тархины урсгалын байдал 2019 онд 3.8 хувьтай байсан бол 2023 онд 4.2 болж нэмэгдсэн аж. Зарим судлаачийн их өгөгдөлд хийсэн шинжилгээгээр Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарласан байна.
Тус асуудалд:
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Уг хэлэлцүүлэгт гадаадад ажиллаж амьдарч буй эрдэмтэн, судлаачид цахимаар оролцсон юм. Тодруулбал "Ю Эс Пи Монгол" компанийн захирал Ш.Буянжаргал, "NASA"-гийн Жон Глений нэрэмжит судалгааны төвийн судлаач, доктор Б.Баярбадрах, Дэлхийн залуу Эрдэмтдийн академийн гишүүн Д.Амаржаргал, Кембрижийн их сургуулийн судлаач, доктор Т.Ганбаатар, Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн мэдээллийн технологийн лабораторийн орлогч захирал О.Чулуунбаатар нар өөрсдийн ажлын туршлага, тохиолдсон асуудлын талаар санал бодлоо солилцсон юм.
Үүний дараа Шинжлэх Ухаан, Технологийн Бодлого, Инновацын Хөгжүүлэлт, Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Д.Баттогтох "Brain Drain"-д нөлөөлж буй зүйлс, цаашид хийх бодлогын талаар танилцуулсан юм.
Монголын Улсын талаар олон улсын шинжээч Роберт Ритз өөрийн Х платформд оруулсан бичвэртээ "Brain Drain Index" буюу оюуны дайжилтын талаар оруулсан юм. Түүнийхээр монгол иргэдийн эх орноосоо явах болсон гол шалтгаан нь Улаанбаатар хотын замын түгжрэл, бохирдол болон гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байдагтай холбон тайлбарлажээ.
Р.Ритз залуучуудын эх орноосоо дайжих шалтгааныг гурван хүчин зүйлтэй холбосон юм.
Тодруулбал "Замын хөдөлгөөнд маш их цаг үрдэг нь манай улсын ДНБ-ийг жилд 1-2% буурахад нөлөөлдөг аж. Түүнчлэн агаарын бохирдлоос болж жилд нэг гэр бүл их хэмжээний мөнгийг эм, эмнэлгийн зардалд зарцуулдаг, үүнээс болж амьсгалын замын халдварт өвчин дэгдэж, танин мэдэхүйн чадвар буурдаг гэнэ.
Өндөр цалинтай ажлын байр дутмаг байдаг нь монголчуудын хувьд бас нэг зовлон юм. Физикч мэргэжилтэй бол Монголд амьдрахад хамгийн таагүй орны нэг. Уул уурхайн салбарт ажилладаг бол хангалттай цалин авах боломжтой ч бусад салбарын хувьд тийм биш.
Хүүхдэд зориулсан орчин тааруу. Бага ангийн хүүхдэд анги танхим нь хүрэлцдэггүй тул ачаалал их байдаг. Энэ асуудал төрөлт буурсан үед буюу 10 орчим жилийн дараа шийдэгдэнэ" гэж бичжээ.
Brain Drain Index-ийн үзүүлэлт
Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн 10 хүн тутмын найм нь эх орондоо буцах сонирхолгүй байна |
2025-02-08 14:53:13
2025-02-07 16:32:08
2025-02-07 14:15:48
2025-02-09 19:59:23
2025-02-09 19:49:17
2025-02-09 18:41:28
2025-02-09 18:32:37
2025-02-09 17:59:46
2025-02-09 15:36:02
2025-02-09 14:58:49
2025-02-09 14:48:06
2025-02-09 14:10:20
2025-02-09 14:08:35