Монгол Улсын зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд эмэгтэй ахлагч нарын эзлэх хувь 10-14 хувьтай байна.
Салбар бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байна. Дэлхий дахинд ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө тунхаглаад олон жил боллоо. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх тэдний боловсрол, нийгмийн хамгааллын салбарт анхаарч ажилласан нь ахиц дэвшил гарч байна. Гэхдээ төрийн бодлогын түвшинд төрийн цэргийн байгууллагууд нэгдэж, гүйцэтгэгч болон даргалагч ахлагч нарын бодлогын асуудлыг анх удаа авч хэлэлцэж байна.
Түүнчлэн эмэгтэй ахлагч нарын төлөөллийг улсын хэмжээнд, аймаг орон нутгаас нэгтгэн авч ирж нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаагаараа онцлогтой байна. Энэ чуулга уулзалтаар эмэгтэй ахлагч нарын хууль эрх зүйн асуудлыг сайжруулах, боловсронгуй болгохын тулд шинээр тодорхойлж байна. Бодлогын түвшинд нийгмийн хамгааллын асуудлууд орлогын тэгш бус асуудлууд албан тушаал, сурч боловсрох эрхтэй холбоотой асуудлуудыг төрийн түвшинд анхаарах бодлого чиглэлүүдийг тодорхойллоо.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэй алба хаагчид хүүхэд асарсан хугацаандаа цалин авдаггүй байсан. Тиймээс цэргийн албанд ажилласан жил нь амралттай байх хугацаа нь тасардаг байсаныг зохицуулжээ.
Өмнө нь төрийн цэргийн байгууллагууд, ялангуяа Батлан хамгаалах яам жирэмсний амралттай байгаа хүүхэд асарч байгаа алба хаагчиддаа Батлан хамгаалах яамны сайдын тушаал гаргаж хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан ч гэсэн цэргийн цолны цалинг нь олгож ирсэн байна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгал болон бусад даатгалтай холбоотой асуудлыг төсвөөс, цэргийн цолны цалинг хуульчилж олгох асуудлыг ярьж байгаа юм. Өмнө нь Батлан хамгаалах сайдын, Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар, агентлагын газрын тушаалаар жирэмсний амралттай байх хугацаанд нь цэргийн цолны цалинг нь олгож байжээ.
Сүүлийн жилүүдэд эмэгтэй ахлагч нарын тоо тогтмол өсчээ.
Өмнө нь 10 гаруй хувьтай байсан бол өнөөдөр 14.8 хувьтай болсон байна. Дэлхийн жишиг 14 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл бид дэлхийн жишигт ирчихсэн байна.
Нөгөө талаар энхийг сахиулах ажиллагааны тэгш бус байдлын асуудал хөндөгддөг.
Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог 15 хувьд хүргэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хуралдаан дээр амлалт өгсөн байна. Энэ амлалттай холбоотой эмэгтэй энхийг сахиулагчийн тоог ажиллагаанд оролцож байгаа баг бүрэлдэхүүний 10-аас доошгүй хувьд барих, штабын болон бие даан үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй ахлагч, оффицерүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэхэд тодорхой бодлогууд тууштай хэрэгжүүлж байна.
| Сүүлийн жилүүдэд эмэгтэй ахлагч нарын тоо тогтмол өсчээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02