Цочир хүйтрэхээс урьтах гэж цэргүүдээр ногоо хураалгаж байна

2026 оны намрын ургац хураалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулж байна. Энэ жилийн тухайд таримлын болц жигд байгаа хэдий ч зуны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хоцорч эхэлсэн тул дайчид цаг хугацаатай уралдах хариуцлагатай үетэй тулгараад байгаа юм. Засгийн газрын шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас томилогдсон алба хаагчид Төв аймгийн Жаргалант, Угтаалцайдам, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Орхон, Сант болон Дархан-Уул аймгийн Орхон суманд нийт 24 бүлэгт хуваагдан ургац хураалтын ажлыг нугалж байна.
Мэргэжлийн байгууллагын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын сүүлч болон аравдугаар сарын эхний арав хоногийн эцсээр тариалангийн бүс нутгуудаар нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байгаа тул цэргийн алба хаагчид байгаль цаг уурын эрсдэлээс урьтан ургацыг богино хугацаанд, алдагдалгүй хураан авахаар шуурхайлан ажиллаж байгаа юм. 


Цочир хүйтрэхээс урьтах гэж цэргүүдээр ногоо хураалгаж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ