Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээрийн дагуу хоёр орны цэргийн археологийн хамтарсан 5 дахь удаагийн экспедиц энэ сарын 3-ны өдрөөс Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь байлдааны талбарт хайгуулын ажлаа эхлүүлээд байна.
Энэ удаагийн эрэн хайх ажиллагааг Монголын талаас Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Т.Тогмиддүүмий, ОХУ-ын талаас А.Б.Орлов нар удирдаж, 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хайгуулын багийнхан малтлага эхэлснээс хойш амь үрэгдсэн 20 гаруй дайчны шарилын үлдэцийг илрүүлж, хориглолтын шуудуунаас 10 нэр төрлийн 1222 ширхэг гранат, мина зэрэг тэсэрч дэлбэрэх зэвсэг олж, устган аюулгүй болгосон байна. Хамтарсан экспедицийн гол зорилго нь амь үрэгдсэн Улаан армийн дайчдын шарилыг илрүүлж, ОХУ-ын талд албан ёсоор шилжүүлэх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэх болон олдворуудыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад чиглэдэг юм
| Халх голоос олдсон дайчдын шарилыг ОХУ руу шилжүүлнэ |
2026-10-09 09:22:13
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-10-07 09:23:40
Л.Энхнасан: Гэр бүлийг дэмжихдээ бодит хэрэгцээтэй өрхүүдийг орхигдуулж болохгүй
2026-10-06 19:25:17
2026-10-12 12:25:40
2026-10-12 11:47:32
2026-10-12 09:27:13
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
Үс шинээр үргэлжлэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-12 07:10:03
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
2026-10-11 09:12:26