Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлсний дараа “РБК” телевизийн Ерөнхий редактор, сэтгүүлч Кирилл Викторович Токаревийн асуултад хариуллаа. Сэтгүүлч Монгол Улс түлш, эрчим хүчний хамтын ажиллагаанд цаашид хэрхэн анхаарч буйг тодруулсан юм. Ерөнхий сайд Н.Учрал “Бид олон жил тусгай хөнгөлөлттэй нөхцөлөөр, Засгийн газар хоорондын гэрээгээр бензин, шатахуунаа ОХУ-аас импортолж ирсэн. Бид жилд гурван сая тонн бензин, шатахуун хэрэглэдэг, 97 хувийг нь ОХУ-аас импортолдог. ОХУ-д үүсээд буй нефтийн үйлдвэрийг чиглэсэн дайралтууд манай улсад хүндээр тусаж буй. Дотоод нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч ОХУ, Оросын ард түмэн тогтвортой нөхцөлөөр бензин, шатахуун нийлүүлж, энэ хүнд үед тусалж буйд талархлаа илэрхийлье.
Бид Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа, 2029 оноос өмнө ашиглалтад оруулахаар бүх боломжоо дайчлан ажиллаж байна. Манай улсын нүүрсний экспорт жил тутам өсөж байна. Мөн уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрүүд барьж байна. Жишээ нь, Ган боловсруулах үйлдвэр, Зэс хайлуулах цогцолбор, Хөнгөн цагааны үйлдвэр гээд олон үйлдвэр баригдаж эхэлсэн. Хөдөө аж ахуйн салбар дахь боловсруулах үйлдвэрүүдийн ажил ч урагшилж байгаа учраас шатах тослох материал улам эрэлттэй болно. Жилд гурван сая тонн бензин шатахуун хэрэглэдэг байсан бол энэ тоо 2028 онд дөрвөн сая давна. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон ч нийт хэрэгцээнийхээ 30 хувийг хангана. Олон үйлдвэр ашиглалтад ороод эхлэхээр эрэлт нэмэгдэнэ. Иймд ОХУ-тай түлш, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой өргөжүүлнэ.
Монгол Улс өргөн уудам газар нутагтай, жилийн 280 өдөр нь нар, салхитай байдаг улс. Манай улсад саяхан болсон “COP17” хурлын үеэр хиймэл оюуныг хөгжүүлэх чиглэлээр ногоон санхүүжилт, дата төвүүд барьж байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын санал, сонирхлууд ихээхэн нэмэгдлээ. Ийм цаг үед шатах тослох материал, эрчим хүчний эрэлт нэмэгдэнэ. ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ” гэлээ.
| Н.Учрал хүнд цаг үед шатахуун тогтвортой нийлүүлж буй оросын ард түмэнд талархал илэрхийллээ |
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар лиценз олгожээ
2026-09-04 09:28:30
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
2026-09-03 18:27:33
ОХУ Монгол Улсад түлш шатахуун нийлүүлэхэд онцгой анхаарч байна
2026-09-03 11:52:16
Хүүхдийн ордны гадаад хэл, спорт, урлагийн дугуйлангийн бүртгэл эхэллээ
2026-09-04 12:26:44
Талийгаач охиныг өмгөөлж буй хуульчдад дэмжлэг үзүүлнэ
2026-09-04 11:34:28
Н.Учрал хүнд цаг үед шатахуун тогтвортой нийлүүлж буй оросын ард түмэнд талархал илэрхийллээ
2026-09-04 11:11:35
Г.Гүнбилэг морьт харвааны аварга боллоо
2026-09-04 10:50:31
Зөвлөгөө: Модоо хүйтнээс хамгаалж шохойдох заавар
2026-09-04 10:40:52
Шөнийн марафон нар жаргасны дараа эхэлнэ
2026-09-04 10:35:55
2026-09-04 09:58:28
Айлын балкон шатаж байснаас 11 хүнийг авран хамгаалжээ
2026-09-04 09:33:26
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар лиценз олгожээ
2026-09-04 09:28:30
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
2026-09-03 18:27:33
2026-09-03 17:04:11
2026-09-03 16:15:12
Томуугийн вакцин өнөөдрөөс эхэлж, зорилтот бүлгийг үнэгүй хамруулахаар боллоо
2026-09-03 15:33:55
Монгол, Франц, Тайванийн эмч нар хамтран 30 хүүхдэд мэс засал хийлээ
2026-09-03 12:40:31
ОХУ Монгол Улсад түлш шатахуун нийлүүлэхэд онцгой анхаарч байна
2026-09-03 11:52:16
ГЕГ: "Монжура" тариаг их хэмжээгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
2026-09-03 10:34:08
Монголбанк өнгөрсөн сард 3,058.0 кг алт худалдан авчээ
2026-09-03 10:20:31
Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Зоригийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй хүүхдийн баримал байршуулжээ
2026-09-03 09:59:56
Уурхайд ашигласан усыг Ерөө гол руу цутгажээ
2026-09-03 09:41:16
Монгол ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-09-03 00:33:14