Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөдийн гол, Буянтын голын хооронд байрлах Авгар уул нэртэй газарт 5,925.98 га талбайд олгосон ашигт малтмалын хайгуулын XV-23110 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлжээ. Тус хайгуулын талбайд “Оончийн булш” хэмээх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар байрладаг төдийгүй 50 гаруй айлын өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбай, сум дундын отрын бүстэй давхцаж байгаа тул нутгийн иргэд тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг эрс эсэргүүцэж байгаа юм. Иймээс Цагаан-Уул суманд олгосон тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь заалтыг зөрчсөн байж болзошгүй байгаа тул цуцлуулах хүсэлтийг тавьжээ.
| Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газар лиценз олгожээ |
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 11:27:47
2026-10-22 09:36:53