Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцох үеэрээ Бишкек хотноо (2026.08.31) Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын орлогч дарга, Монгол–Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Киргизийн хэсгийн дарга Улан Эркинович Маматкановтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол–Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд Засгийн газар хоорондын комисс чухал үүрэгтэйг онцоллоо. Түүнчлэн, Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улсын Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын хүрээнд тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэж, хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал болохыг тодотгов.
| Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа |
УИХ: Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-10-23 17:38:51
2026-10-23 11:27:47
2026-10-22 09:36:53