Зээлээ хугацаанд нь төлсөн даруйд мэдээлэл шинэчлэгддэг боллоо

“УИХ таныг сонсож байна” цэсэнд иргэдээс хамгийн их ирүүлсэн саналын нэг нь "Зээлийн мэдээллийн сангийн" асуудал байсан. Өмнө нь иргэн хэвийн зээлээ бүрэн төлж барагдуулсан ч мэдээлэл нь цаг тухайд нь шинэчлэгддэггүйгээс болж зээлийн оноо буурах, улмаар дахин зээл авах боломжгүй болох зэрэг хүндрэлүүд гарсаар ирсэн. Тэгвэл иргэдийнхээ саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэх 30 хоногийн хугацаатай чиглэлийг Монголбанкинд өгч ажилласны үр дүнд Монгол банкнаас технологийн дэвшил ашиглан иргэн гэрээнд заасан хугацаандаа зээлээ төлж барагдуулсан даруйд мэдээлэл нь шууд шинэчлэгдэх боломжтой боллоо. Энэхүү өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр иргэдийн санхүүгийн хэрэгцээгээ саадгүй шийдвэрлэх боломжтой болж байна.

Түүнчлэн цаашид шаардлагатай холбогдох журмуудыг шинэчлэх, сайжруулах ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. 


Зээлээ хугацаанд нь төлсөн даруйд мэдээлэл шинэчлэгддэг боллоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-09-01 03:30:26
    Иргэн : Монгол эрчүүд АНУ-г шүтээд байгаа юм бол Америк эрчүүд шиг гэр бүлээ ганцаараа тэжээх ёстой, үүнд 2 хүүхдийн коллежийн төлбөр хамгийн багаар бодоход 400000 ам. доллар, хаус 1 сая ам. доллар, шинэ машинууд 10 жил тутам, сарын 4000 ам. доллар амьжиргаанд, мөн тэтгэвэртээ гарахад зориулж мөнгө хуримтлана
Шинэ мэдээ