Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Др. Субраманьяам Жайшанкар энэ сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.
Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1956 онд Элчин сайд нараа харилцан томилсон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо нээжээ.
Эх сурвалж: Гадаад хэргийн яам
| Энэтхэгийн Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна |
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан НҮБ-ын хүний суурьшлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал, хатагтай Ана Клаудиа Россбах нар санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-25 11:46:20
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
2026-08-25 10:56:00
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
2026-08-25 10:54:35
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан НҮБ-ын хүний суурьшлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал, хатагтай Ана Клаудиа Россбах нар санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-25 11:46:20
Намрын шинэ ургац нийслэлийн дараах 18 цэгт худалдаалагдаж байна
2026-08-25 11:23:50
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
2026-08-25 10:56:00
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
2026-08-25 10:54:35
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
2026-08-25 10:47:56