Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2026.06.17/ Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосян нарыг хүлээн авч уулзлаа.
Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгээс энэ сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дүрмийн IV заалтын дагуу зөвлөлдөх хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд эдийн засгийн эрсдлийг тодорхойлох ба дунд хугацааны төсөөллийг шинэчлэх, бодлогын зөвлөмж боловсруулах юм.

Уулзалтын эхэнд Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, талууд татварын хуулиудын шинэчилсэн төсөл, тэтгэврийн шинэчлэл, Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ үеэр ОУВС-гаас өмнө нь өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндөж, дэлхийн дахинд өрнөж буй геополитикийн нөхцөл байдлаас улбаатай цочрол Монгол Улсад шууд нөлөөлөх байдал харьцангуй бага байгаа хэдий ч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээгээ сайтар төлөвлөж, эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хангах нь зүйтэй талаар тодотголоо.
| Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцлоо |
2026-06-19 10:07:28
2026-06-18 17:16:47
2026-06-18 10:10:58
2026-06-19 16:19:46
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24
2026-06-19 11:56:12
Дэвжээндээ эргэн ирсэн Б.Баасанхүү эхний барилдаандаа яллаа
2026-06-19 11:54:22
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
Мопед, скүүтер явах замыг өөр өнгөөр будаж ялгана
2026-06-19 11:01:49
2026-06-19 10:07:28
2026-06-19 09:58:10
Улаанбаатарт 10 хэм дулаан, бороо орно
2026-06-19 07:18:45
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-06-19 07:16:44
2026-06-18 18:07:18
2026-06-18 17:16:47
2026-06-18 16:45:36
2026-06-18 12:42:02
2026-06-18 11:20:45
2026-06-18 11:10:12
2026-06-18 10:10:58
2026-06-18 10:04:15
2026-06-18 09:58:43
2026-06-18 09:32:44
Улаанбаатарт 24 хэм дулаан. Үүлшинэ
2026-06-18 07:32:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-06-18 07:27:26