Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн нарыг хүлээн авч уулзаж, нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, тодорхой үүрэг, чиглэл өглөө. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргасан боловч дөрөвдүгээр сард нөөцийн махны нийлүүлэлт багасаж, үнэ өссөн. Тиймээс тавдугаар сарын 18-нд "Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол гарч, нөөцийн махыг сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр жигд хүртээмжтэй, тогтвортой нийлүүлж, худалдааг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт тус тус даалгасан юм.
Тухайн үед (2026.05.18) гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн агуулахад нийт 1400 тонн нөөцийн мах байгаа гэсэн тооцоо гарч, цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэх ажлыг 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн. Гэвч энэ талаар гэрээт компаниуд хангалтгүй ажилласан болохыг сайд өнөөдрийн уулзалтаар анхааруулж, гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хатуу арга хэмжээ авахыг чиглэл болголоо. Түүнчлэн нийслэлийн зүгээс хяналт, шалгалт хийгдэхэд нөөцийн махны үлдэгдэл 600 тоннд хүрэхгүй байгаа гэдгийг тогтоогоод байна. Тиймээс дутаж буй махыг тухайн компаниудаар нөхөн нийлүүлүүлэх, үнийн зөрүү, үйл ажиллагааны зардал зэрэгт зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлүүлэх үүрэг өглөө. Мөн ойрын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд малчид бэлтгэсэн махаа өөрсдийн гар дээрээс шууд худалдах лангуу, өргөтгөсөн худалдааны цэг гарган ажиллуулахыг сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаярт даалгав.
Ташрамд дурьдахад, Х.Нямбаатарыг нийслэлээс явахад хүргэсэн нөөцийн махны асуудал сүр дуулиантай эхэлсэн ч өнөө бодит үр дүн гарахгүй л байна. Дарга нар нь ширээ тойруулан суулгаж, үүрэг өгснөө мэдээлэх иргэд зарласан үнээр чирэгдэлгүй мах олж идэх хоёр тэнгэр газар мэт ялгаатай байсаар. Дарга сайд нар үүрэг чиглэлээ өгсөөр.
| Сайд тасралтгүй чиглэл өгч байгаа ч нөөцийн мах нүдний гэм хэвээр |
Н.Учрал: Сүүлийн 5 жил өндөр шимтгэл төлсөн нь их тэтгэвэр авдаг тогтолцоог өөрчилнө
2026-06-10 17:05:59
Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс урамшуулал олгоно
2026-06-10 16:01:14
Нийслэлд таван чиглэлээр тусгай зохицуулагч ажиллана
2026-06-10 13:53:25
Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
2026-06-10 21:44:25
М.Энхбилэг хаалттай ангид насаараа, ээж нь нээлттэй ангид 2 жил хоригдоно
2026-06-10 17:33:56
Н.Учрал: Сүүлийн 5 жил өндөр шимтгэл төлсөн нь их тэтгэвэр авдаг тогтолцоог өөрчилнө
2026-06-10 17:05:59
2026-06-10 16:32:32
Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс урамшуулал олгоно
2026-06-10 16:01:14
Бэлхийн замыг баасан гарагаас гурав хоног хаана
2026-06-10 15:56:08
2026-06-10 14:35:51
THE HU наймдугаар сард Төв цэнгэлдэхэд тоглоно
2026-06-10 14:24:47
Монголын крикетийн үндэсний шигшээ баг түүхэн ялалт байгууллаа
2026-06-10 14:08:08
Нийслэлд таван чиглэлээр тусгай зохицуулагч ажиллана
2026-06-10 13:53:25
“Алтан феми”-гийн шилдгүүд шагналаа гардлаа
2026-06-10 13:34:14
Архины хамааралтай бүлэг этгээдээс хүүхэд, хөгшдөө хамгаалахыг уриаллаа
2026-06-10 13:31:39
Шаарийбуу, Монголжийбуу хувилгаадын нандин шүтээнийг хураалаа
2026-06-10 13:17:42
Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрлээ
2026-06-10 13:10:55
“Physical Asia” шоуны шилдгүүд Дэлхийн адууны өдөрт оролцоно
2026-06-10 13:07:40
Д.Нацагдорж: Аав, ээжийгээ дээдэлдэг хүмүүст гэгээрэлд хүрэх сэтгэлийн охь бий
2026-06-10 13:01:13
Бактерийн бэлдмэл цацсан тул Богд уул руу алхахыг хориглолоо
2026-06-10 12:56:31
2026-06-10 12:51:30
Торгуулиа төлөхгүй 5 сар болбол машиныг нь хязгаарлаж, албадан ажил хийлгэнэ
2026-06-10 12:49:42
Эрээн боомтын дараах хэсгүүдийг хязгаарлалтын бүс болголоо
2026-06-10 12:44:07
Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүсэд олгосон лицензийг цуцаллаа
2026-06-10 12:39:21
Сайд тасралтгүй чиглэл өгч байгаа ч нөөцийн мах нүдний гэм хэвээр
2026-06-10 12:35:40
Хувийн дунд сургуулийн төлбөрөө хувааж төлөх зохицуулалт хийнэ
2026-06-10 12:29:20