www.zuv.mn мэдээллийн сайтын нийтлэлд нэр дурьдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлоор 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ талаар УИХ-ын дарга байр сууриа илэрхийллээ.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон хэвлэл мэдээллийн салбарынхнаас ирүүлсэн шаардлагатай санал нэг байна. Хүний Эрхийн Үндэсний Комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус албан тушаалтаны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш. Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг "хувь хүний биометрик мэдээлэл" хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм.
Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш. Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж,чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ийн холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна.
Мөн энэ асуудлыг УИХ-ын Хүний Эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна. Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид хууль завхруулахгүй байх, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудаас хариуцлага шаардаж ажиллах болно.
| С.Бямбацогт: ХЭҮК-ийн холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно |
2026-06-09 09:44:53
Иргэдийн тэмцлийн үр дүнд барилгын ажлыг зогсоолоо
2026-06-08 16:27:58
2026-06-05 13:25:48
2026-06-09 15:05:40
2026-06-09 14:17:15
С.Бямбацогт: ХЭҮК-ийн холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно
2026-06-09 12:28:56
Чихэнд юм орвол чихийг доош харуулан толгойг хазайлгаж барина
2026-06-09 11:57:53
Хоёр приус мөргөлдөж, 54 настай эрэгтэй хавчуулагджээ
2026-06-09 11:48:42
2026-06-09 11:17:52
2026-06-09 11:06:45
2026-06-09 10:20:12
2026-06-09 09:44:53
2026-06-09 09:35:05
2026-06-09 09:24:42
2026-06-09 08:45:39
2026-06-09 08:43:26
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо
2026-06-08 17:12:38
Иргэдийн тэмцлийн үр дүнд барилгын ажлыг зогсоолоо
2026-06-08 16:27:58
Австралид суугаа монголчуудыг биеэ зохистой авч явахыг санууллаа
2026-06-08 16:06:48
2026-06-08 15:56:30
2026-06-08 14:54:25
2026-06-08 14:39:34
2026-06-08 14:23:51
МУ-ын 11 удаагийн аварга М.Нандинцэцэг мэргэжлийн боксоор тулалдана
2026-06-08 12:24:43
2026-06-08 11:33:03
2026-06-08 11:23:36
2026-06-08 10:28:59
2026-06-08 09:40:00
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад идээ, ундаа олно
2026-06-08 08:37:18