Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нарын харилцан тохиролцсон зүйлс бодит ажил болж байна.
Казахстаны “Scat Airlines” компанийн агаарын хөлөг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг эхэллээ. Ингэснээр зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжих таатай орчин бүрдэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад төрийн айлчлал хийсэн.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор иргэний нисэхийн салбарт идэвхтэй хамтрах, шууд нислэг үйлдэх талаар ярилцаж, тохиролцсон юм.
“Scat Airlines” компанийн агаарын хөлөг долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт Астана-Улаанбаатар, лхагва, бямба гарагт Улаанбаатар-Астана чиглэлд ниснэ. Тус компани 1,300 гаруй ажилтантай, агаарын 21 хөлөгтэй. Дотооддоо 16 хот, дэлхийн 20 орчим улс руу нислэг үйлдэж байна.
| Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ |
2026-06-03 15:19:28
2026-06-03 09:41:34
Ерөнхий сайдын даалгаврын хүрээнд уурхайнуудыг "журамлаж" эхэллээ
2026-06-02 14:36:59
Сумандаа үйл ажиллагаа явуулдаг компаниудаас нийгмийн хариуцлага хэмээн мөнгө авчээ
2026-06-04 13:27:38
Энэ онд дараах 10 аймгаас загас барихыг зөвшөөрнө
2026-06-04 13:20:00
2026-06-04 13:10:38
2026-06-04 11:07:33
2026-06-04 10:41:36
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
2026-06-04 10:27:28
Эрээн хотоор зорчих иргэдэд дараах анхааруулгыг санууллаа
2026-06-04 09:56:48
2026-06-04 09:51:17
2026-06-04 09:40:32
2026-06-04 09:32:55
2026-06-04 09:16:45
Аврах ажиллагаанд бүх боломжоо дайчилж ажилласан
2026-06-03 21:24:48
2026-06-03 18:08:30
2026-06-03 17:18:30
2026-06-03 16:13:38
2026-06-03 15:19:28
2026-06-03 14:00:04
2026-06-03 12:40:35
2026-06-03 11:37:44
2026-06-03 10:35:09
2026-06-03 10:28:44
2026-06-03 09:41:34
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-06-03 08:57:12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-03 08:54:42