Хөвсгөл аймгийн Жаргалант суманд тавдугаар сарын 31-нд хоёр настай эрэгтэй хүүхэд тогонд цохиулж нас баржээ. Тодруулбал, тус сумын 5-р багт хүүхэд тогонд цохиулж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явуулахад "2 настай эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн шалбарсан утаснаас барьж тогонд цохиулан нас барсан" болох нь тогтоогдсон байна.
Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн суманд Заамар суманд гурван настай охин алт олборлохоор ухсан нүхэнд унаж, амиа алдсан. Энэ харамсалтай тохиолдлын улмаас улсын хэмжээнд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгах, таслан зогсоох зорилгоор хэрэгжүүлж буй үзлэг, хяналт-шалгалтыг эхлүүлээд буй. Тухайн өдөр ч Мөрөн сумын онцгой комисс хуралдаж, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан эрсдэлтэй цэгүүдэд хяналт, шалгалт зохион байгуулсан байна. Мөн энэ үеэр аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар Жаргалант суманд амьдрах орчноо сайжруулах чиглэлээр ажилласан байгаа юм.
Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын хүрээнд иргэд, тэр дундаа хүүхдэд аюул учруулж болзошгүй эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлж, арилгах ажлыг аймаг даяар эхлүүллээ хэмээн Засаг дарга нь зургаа нийтлэв. Нийгмийн сүлжээнд ийнхүү дээр дооргүй ажиллаж байгаагаа тайлагнаж нийтэлж байгаа ч бодит байдал дээр ийм хүртээмгүй ажиллаж байгааг эл харамсалтай тохиолдлоос харж болно.
| Хөвсгөлийн дарга нар эрсдэл ярьж зургаа нийтэлсэн ч, хоёр настай хүү тогонд цохиулж нас барлаа |
2026-06-02 10:11:11
Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
2026-05-28 16:29:19
БНЭУ-тай өвчтөн шилжүүлэх тогтолцоог хэрэгжүүлнэ
2026-05-28 12:33:43
Шаарийбуу, Монголжийбуу нарын рэнсрэлийг энэ сарын 9 хүртэл үзэх боломжтой
2026-06-02 14:06:51
“Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг “Хүй долоо худаг”-т ажиллалаа
2026-06-02 14:05:55
Хөвсгөлийн дарга нар эрсдэл ярьж зургаа нийтэлсэн ч, хоёр настай хүү тогонд цохиулж нас барлаа
2026-06-02 12:46:52
2026-06-02 11:40:35
Заамарт алт олборлодог гурван компанийн үйл ажиллагааг зогсоолоо
2026-06-02 11:21:15
2026-06-02 10:48:41
Танилц: 7, 8, 9-р сарын цаг агаарын төлөв
2026-06-02 10:37:19
2026-06-02 10:25:38
2026-06-02 10:21:13
2026-06-02 10:11:11
2026-06-02 10:01:57
2026-06-02 09:55:44