Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзан, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа, тэр дундаа хавдар судлалын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг онцлон тэмдэглэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зарим өвчний улмаас иргэд БНЭУ зэрэг улс оронд эмчилгээ үйлчилгээ авч байгааг дурдаж, өвчтөн шилжүүлэх албан ёсны тогтолцоо, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх асуудлыг хөндөн ярилцав. Энэ хүрээнд Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсад шинэ технологи нэвтрүүлж, эх орондоо оношилж эмчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор БНЭУ-д эмч, мэргэжилтнүүдийг дунд болон урт хугацааны сургалтад хамруулах асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Талууд цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, илүү үр дүнтэй түвшинд хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
| БНЭУ-тай өвчтөн шилжүүлэх тогтолцоог хэрэгжүүлнэ |
Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
2026-05-28 16:29:19
Хотын дарга Б.Пүрэвдагва төсөвт тодотгол хийж, зарим салбарт нэмэгдэл санхүүжилт өгнө гэв
2026-05-28 10:19:25
2026-05-27 14:03:31
Маргааш Баянхошуунд зам хаана
2026-05-28 17:15:27
Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
2026-05-28 16:29:19
2026-05-28 16:12:57
Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулна
2026-05-28 15:32:33
БНЭУ-тай өвчтөн шилжүүлэх тогтолцоог хэрэгжүүлнэ
2026-05-28 12:33:43
Энэ жилийн дүйчэн өдөр Бурхан багшийн хоёр шавийн ринсрэлийг залсан онцлогтой
2026-05-28 12:27:41
Орон сууцны тоглоомын болон спорт талбайг 22 цагаас хойш ажилуулбал торгоно
2026-05-28 11:22:34
Заамарт гурван настай хүүхэд цооногт унаад 24 цаг болж байна
2026-05-28 10:42:09
Баянголын аманд барих хавдрын эмнэлгийн зам, гэрэлтүүлэг, тохижилт өрнөж байна
2026-05-28 10:24:59
Хотын дарга Б.Пүрэвдагва төсөвт тодотгол хийж, зарим салбарт нэмэгдэл санхүүжилт өгнө гэв
2026-05-28 10:19:25