Хотын дарга Б.Пүрэвдагва төсөвт тодотгол хийж, зарим салбарт нэмэгдэл санхүүжилт өгнө гэв

Нийслэлийн 2026 оны төсөвт дахин тодотгол хийхээр боллоо.

Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва "Ойрх Дорнодод болж буй үйл явдалтай холбоотойгоор дизель түлш, бензиний үнэ нэмэгдлээ. Дизель түлшний үнэ нэмэгдсэнээс нийтийн тээвэрт нэмэгдэл зардлууд гарах нөхцөл байдал үүссэн. Иймээс нийслэлийн төсвийг ойрын хугацаанд буюу зургаадугаар сарын 10-наас өмнө тодотгох шаардлагатай болсон. Дизель түлш зарцуулж байгаа салбаруудад нэмэгдэл санхүүжилт өгөхөөс өөр арга байхгүй" хэмээв. Харин хийн түлшний нийлүүлэлтийн тухайд "Гэр хорооллын 5,000 айлыг хийн түлшний хэрэглээнд шилжүүлсэн байна. Нэмж, 10,000 айлд хийн түлшний зуухыг суурилуулахаар төлөвлөсөн. Оросоос газ авахад 5 долларын татвар 120 доллар хүртэл нэмэгдсэн байгаа. Газын нийлүүлэлтийг хэрхэн шийдэх талаар хоёр улсын хооронд хэлэлцээр хийнэ" гэв. Өмнө нь энэ оны гуравдугаар сард нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, 325 тэрбум төгрөгийг трамвай төсөлд зарцуулахаар баталсан юм.


Хотын дарга Б.Пүрэвдагва төсөвт тодотгол хийж, зарим салбарт нэмэгдэл санхүүжилт өгнө гэв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0