2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань болон Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын захирал Б.Отгонбат нар Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт “Хятад хотхон” байгуулах төслийн саналыг танилцууллаа. Тус төсөл нь хүүхэд, өсвөр үеийнхний соёлын солилцоо, найрамдалт харилцааг бэхжүүлэх, олон улсын хүүхдийн хөгжлийн орчныг өргөжүүлэх ач холбогдолтой болохыг онцлов.
Уг санаачилгын талаар элчин сайд хатагтай Шэнь Миньжуань “Хагас зуун жилийн тэртээ Монгол Улс хүүхэд, залуучуудын хөгжил, хүмүүжилд онцгой ач холбогдол өгч, ийм томоохон хүүхдийн цогцолборыг байгуулсан нь танай улс хүүхэд, залуучууддаа ихээхэн анхаардаг бодлогын илэрхийлэл юм. Хүүхдүүдээр дамжуулан хоёр улсын найрамдалт харилцааг улам бататгах Хятад хотхон төсөл нь чухал ач холбогдолтой санаачилга гэж үзэж байна. Хятадын талаас дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн энэ өдөр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт амарч буй Күнз сургуулийн сурагчид урлагийн тоглолтоо толилуулж, хүрэлцэн ирсэн зочдод сонирхууллаа. Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань айлчлан ирэх үед Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагчид Найрамдалд амарч, өөрсдийн урлагийн тоглолтоо үзүүлсэн нь хоёр орны найрамдал, хүүхэд залуучуудын нөхөрлөлийг илэрхийлсэн бэлгэ дэмбэрэлтэй, онцгой давхцал болсон үйл явдал байлаа.
| Найрамдал зусланд “Хятад хотхон” байгуулах төслийг танилцууллаа |
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 15:44:22
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Хэлмэгдэгчдийн хөшөөг 30 мянган хүний дурсгалд зориулж босгосон
2026-09-09 12:17:59
2026-09-09 11:31:18
2026-09-09 10:26:41
2026-09-09 10:20:12
БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстаны иргэд манай улсад ан хийж, шийтгүүлжээ
2026-09-09 10:01:53
2026-09-09 08:49:20
2026-09-09 08:45:40
Архаг стресстэй бол үүрийн 3-4 цагт сэрдэг
2026-09-09 08:31:17