“Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгууллаа. Өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан хоёр өдөрт нийт 26 тонн мах борлуулжээ. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй гэрээт аж ахуйн нэгжүүдийн хүсэлтэд үндэслэн сүлжээ дэлгүүрүүдэд хүргэх бэлтгэл, түгээлтийн бэлэн байдлыг хангах зорилгоор хоёр өдөр өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан. Өчигдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэллээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албаныхныг байлцуулан нөөцийн мах нийлүүлэх зохион байгуулалтын асуудалд онцгой анхаарч, түгээлтийг цаг алдалгүй, тасралтгүй гүйцэтгэхийг үүрэг болгож, хариуцлага алдсан тохиолдолд холбогдох арга хэмжээ авахыг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар “Номин”, “М-Март”, “Миний дэлгүүр” сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах худалдаалж байна
| Нөөцийн махыг “Номин”, “М-Март”, “Миний дэлгүүр”-ээр зарж эхэллээ |
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-07-22 15:52:30
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
2026-07-22 15:37:04
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ
2026-07-22 10:19:05
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44